АМНАТ-ыг ингэж өөрчлөв | News.MN

АМНАТ-ыг ингэж өөрчлөв

АМНАТ-ыг ингэж өөрчлөв

Үндсэн хуулийн Цэцээс Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан 2020 оны улсын төсвийн орлогоос 1.3 их наяд төгрөг дутна гэж Сангийн сайд хэлж байгаа. Тиймээс УИХ АМНАТ-ийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж, хуулийн төслийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, батлав.  Сангийн сайд ч энэ хуулийг яаралтай батлахгүй бол асуудал үүсч байна хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа. Тэрбээр, "Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарснаас хойш АМНАТ-ын орлого өдөрт дунджаар 4.6 тэрбум төгрөг, 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 69.9 тэрбум төгрөгөөр тасарч 2019 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахад ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна" гэжээ.

Тэгвэл Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулаад буй. Тухайлбал, Цэцийн шийдвэрээр УИХ-ын 47 дахь заалт хүчингүй болсон учраас хуулийн заалтыг сэргээж, хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулж буй. Тухайлбал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт агуулгыг нэмэгдүүлж баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэж хуралдсан хуулийн этгээд, ашигт малтмал экспортолсон этгээд, Монголбанк түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээд төлбөр төлөгч байна. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь олборлож өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, ашигт агуулгыг нэмэгдүүлж баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон бүх төрлийн хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө.

Мөн төлөгч нь борлуулалтын үнэлгээний таван хувь байхаар хуулийн төсөлд тусгажээ.

АМНАТ-ЫН ХУУЛЬД ИНГЭЖ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

 

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-22 202.21.108.174

Уул уурхайн салбар хөрөнгө оруулагч гадныхан Royalty -г завхруулах гэж юу ч хийхэд бэлэн байдаг юм. Манай эх орончид энэ талаар судалж мэдлэгээ дээшлүүлээч!

Avatar

Иргэн 2019-11-22 202.21.108.174

Энэ журамласаныг харахаар хүмүүсээс үнэнийг нууж ойлгуулахгүй байх зорилгойтой хүмүүс байдаг бололтой.
Зах зээлийн үнийн түвшинг Royalty- гийн хувь хэмжээ буюу проценттой холбох шаардлагагүй.

Avatar

Иргэн 2019-11-22 202.21.108.174

АМНАТ буюу royalty -гийн талаар удахгүй олон хүн мэддэг болно. Тэр үед хүний толгой эргүүлдэг зальтангууд аяндаа тодроод ирнэ. Цаг хугацааны асуудал. Royalty – г буруу тайлбарласаны үр дүнд Монголын компани, буюу Оюун толгой ХХК ийн 34 хувийг Монголын төрд шахаж чадсан юм даа. Яаж бодохоороо орлого өгч эхлээгүй, баригдаж дуусаагүй үйлдвэрийн хувьцааг бэлэн доллараар авдаг байна аа????

Avatar

Зочин 2019-11-22 122.201.21.25

талхаа худалдаж авахад л
нөат 10% байхад яагаад болдоггүй юм болдоо

Avatar

Зочин 2019-11-22 202.21.108.174

Чи яагаад АМНАТ , НӨАТ хоёрыг адилтган ярьж асуудлаас хүмүүсийн анхаарлыг холдуулаад байгаа юм бэ.
АМНАТ буюу royalty -гийн талаар удахгүй олон хүн мэддэг болно. Тэр үед хүний толгой эргүүлдэг зальтангууд аяндаа тодроод ирнэ. Цаг хугацааны асуудал. Royalty – г буруу тайлбарласаны үр дүнд Монголын компани, буюу Оюун толгой ХХК ийн 34 хувийг Монголын төрд шахаж чадсан юм даа. Яаж бодохоороо орлого өгч эхлээгүй, баригдаж дуусаагүй үйлдвэрийн хувьцааг бэлэн доллараар авдаг байна аа????

Avatar

Зочин 2019-11-22 103.229.121.56

ENE ER NI HUDLAA YUM BISH UU? ERKH ASHIG SHINGEESEN HUNII NUD KHUURSAN L ED BNA DAA. TULBURUU AHIUHAN TAVIJ SAN BURDUULEH NI ZUV. TUSUV BURDUULEH TULBUR UG NI BISH.

Avatar

Зочин 2019-11-22 103.229.122.120

төсвөө алдагдалгүй болтол нь нэм өөр арга байхгүй. татвар төлөгч дан гадны хулгайч нар

Avatar

Зочин 2019-11-22 202.126.89.110

Татвар төлдөггүй хэн тэгэж хэлэх байх хаха бүгд юм бол чи гадаадад амьдарч бга юму

Avatar

Зочин 2019-11-22 202.21.108.174

Амнат-ыг зөв тооцохйн тулд борлуулалтыг Орлогыг яс хянах шаардлагатай болно. Орлогыг хянахын тулд гэрээ, төлбөрийг яс шалгах ёстой. Үүнийг л хийлгэхгүй байж орлого дарахын тулд элдэв арга хэрэглэдэг юм. Борлуулалтын орлогыг хянах боломжгүй болговол хилийн цаана орлого хувааж авах боломж бий болдог юм. Эрдэнэт, ОТ-н нууц нь энэ !!!!!!!!?

Avatar

харин тийм ээ 2019-11-22 202.179.24.54

Ийм бага байдаг юм даа. Олон улсад 17-45 хүртэл хувь байдаг. Гэтэл Оюу толгойн менежментийн зардал гэхэд борлуулалтын орлогоос 6,5% , манай АМНАТ тэр орлогоос нь тээвэр, даатгал, хайлуулах баяжуулах зардлыг нь хассан дүнгээс 5 хан хувь. Үүнийг уллан цайм хийсэн дээрэм гэхгүй юм бол юуг хэлэх вэ. Манай эрх мэдэлтэнгүүд мэдсээр байж нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөж байгаа. Бид АМНАТ-аа 15-28 хувь хүртэл өсгөх хэрэгтэй. Хэрэв Канад мэтийн орнуудадтай адил зардал хасдаг бол 25-45 хувь байх

Avatar

Зочин 2019-11-22 202.126.89.110

Тэгээд бусад хувийн хэвшилүүд жишээлбэл ямар ч ашигт малтмал олборлодоггүй худалдан авч боловсруулж нэмүү өртөг шингээж бга үйлдвэрүүд хөлд н чирэгдэнэ шүүдээ

Avatar

Иргэн 2019-11-22 202.21.108.174

!!!!!!
“Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь … борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө.” гэснийг анхаарна уу!!!
Тэгэхээр … “борлуулалтын үнэлгээ”… гэсэн үгэнд л луйварчдын, авилгачдын амин сүнс байгаа юм даа!!!!
Үнэлгээг зөв тогтоохын тулд хэнд, ямар үнээр борлуулсан мэдээлэл байх хэрэгтэй. Үүнийг хэн нэгэн санаанаасаа тогтоодог учираас арван хар нүгэлийн амсар нь онгойдог юм даа.

Avatar

Иргэн 2019-11-22 202.21.108.174

“Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь … борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө.” гэснийг анхаарна уу!!!
Тэгэхээр … “борлуулалтын үнэлгээ”… гэсэн үгэнд л луйварчдын, авилгачдын амин сүнс байгаа юм даа!!!!
Үнэлгээг зөв тогтоохын тулд хэнд, ямар үнээр борлуулсан мэдээлэл байх хэрэгтэй. Үүнийг хэн нэгэн санаанаасаа тогтоодог учираас арван хар нүгэлийн амсар нь онгойдог юм даа.

Avatar

Зочин 2019-11-22 64.119.25.140

З.Энхболдыг Таван толгойн талаар тэмцдэг ард түмний төлөө гээд байсан чинь тэгээд өөрийнх нь компани тэнд ажилладаг болж таарав уу Страто гэдэг нь. Үнэхээр хэнд нь ч итгэж дэмжихийн аргагүй цаг үe юмдаа.

Avatar

Зочин 2019-11-22 192.82.68.4

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм

Avatar

Зочин 2019-11-22 202.21.108.174

сэдвийг битгий хазайлга!

Avatar

Ksa 2019-11-22 202.126.89.126

Би зөвхөн банкны посс ашиглахад л нийт орлогоосоо 2% шимтгэл хусуулдаг. Ашгаасаа биш шүү. Дээр нь бусад татвар зөндөө зөндөө.

Avatar

Зочин 2019-11-22 49.0.137.131

ийм бага байдаг юм уу

Avatar

зочин 2019-11-22 103.26.194.38

тоодгорыг төрөөс холдуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж