АМНАТ-ыг ингэж өөрчлөв

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

АМНАТ-ыг ингэж өөрчлөв

Үндсэн хуулийн Цэцээс Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан 2020 оны улсын төсвийн орлогоос 1.3 их наяд төгрөг дутна гэж Сангийн сайд хэлж байгаа. Тиймээс УИХ АМНАТ-ийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж, хуулийн төслийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, батлав.  Сангийн сайд ч энэ хуулийг яаралтай батлахгүй бол асуудал үүсч байна хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа. Тэрбээр, "Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарснаас хойш АМНАТ-ын орлого өдөрт дунджаар 4.6 тэрбум төгрөг, 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 69.9 тэрбум төгрөгөөр тасарч 2019 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахад ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна" гэжээ.

Тэгвэл Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулаад буй. Тухайлбал, Цэцийн шийдвэрээр УИХ-ын 47 дахь заалт хүчингүй болсон учраас хуулийн заалтыг сэргээж, хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулж буй. Тухайлбал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт агуулгыг нэмэгдүүлж баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэж хуралдсан хуулийн этгээд, ашигт малтмал экспортолсон этгээд, Монголбанк түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээд төлбөр төлөгч байна. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь олборлож өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, ашигт агуулгыг нэмэгдүүлж баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон бүх төрлийн хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө.

Мөн төлөгч нь борлуулалтын үнэлгээний таван хувь байхаар хуулийн төсөлд тусгажээ.

АМНАТ-ЫН ХУУЛЬД ИНГЭЖ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

 

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж