"Маш нууц" УСК-г үзэж “хүний тоонд ороорой”

Хуучирсан мэдээ: 2015.09.21-нд нийтлэгдсэн

"Маш нууц" УСК-г үзэж “хүний тоонд ороорой”

"Маш нууц" УСК-г үзэж “хүний тоонд ороорой”

Өнгөрсөн хавар үйл ажиллагаагаа эхлүүлсэн "Хүннү молл" үйлчилгээний төвд очиж үзээгүй бол “хүн биш ээ” гэж цахим ертөнцөд нэгнийгээ шоглож байсан цаг саяхан. Тэгвэл саяхнаас өнгөрсөн баасан гаригт нээлтээ "Маш нууц" уран сайхны киног үзэхгүй бол хүний тооноос хасагдах нь ээ гэх шог яриа сошиалд жиргэх болов. 1970-аад оны үеийн цэрэг эрсийн амьдралын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн О.Бат-Өлзийн бүтээл яг юуг өгүүлэв. Жишээлбэл "Маш нууц" уран сайхны киноны үзэгч Д.Золбоо өөрийн фэйсбүүк хуудснаа дараах сэтгэгдлийг буулгажээ. Тэрбээр "1960-1970 онд болсон эмгэнэлтэй дээрх үйл явдал нь хэдий үлгэр домог шиг санагддаг байсан ч дэлгэцэнд амилсан даруйдаа л ямар нэг оршил гэж нуршилгүй гол үйл явдал эхэлсэн нь надад таалагдсан. Тухайн үед гурван жил цэргийн албыг хаадаг байсан эрс гэр орон, аав ээж, үр хүүхэд рүүгээ яаран байсан ч төр, нам засгаас дахин нэг жилээр албыг нь сунгах болсонд бухимдсан цэргүүд, оны ялгаа, хал цэргүүдийн дэндүүлсэн дэглэлт, хайр дурлал гээд та энэ бүтээлээс эдгээрийг үзэхээс гадна анд нөхөрлөлийн талаар мөн ойлгож мэдрэх бүрэн боломжтой гэж хэлмээр байна. Кино зохиол болон харилцан диалогуудын хувьд илүүц санагдсан алдаатай гэмээр зүйл миний л хувьд анзаарагдаагүйн дээр яруу найрагч Р.Чойномын шүлгийн хэсгийг их сонирхолтой байдлаар шигтгэж өгсөн нь мөн тухайн үеийн үзэл суртлийг харуулж байлаа. Мөн нилээдгүй инээх хэсэг байсныг дурьдах ёстой. Зарим бүтээлүүд киноны гол үйл явдал, зангилаа, тайлалыг гаргаж ирэхийн тулд ихээхэн нуршсан байх тохиолдол байдаг. Харин энэ бүтээл дээр нилээн нямбай ажиллаж тэр бүхнийг нуршаагүйн дээр гол дүрүүдийн сэтгэл зүй хийгээд төрд тэрсэлж эх орноосоо урвасан гэх тэдгээр цэрэг эрсийн дотоод хүсэл нь үнэн хэрэгтээ юу байсныг товч, тод томруунаар сэтгэлд буутал дүрсэлж өгсөнд уран бүтээлчиддээ баярласан шүү. За тэгээд “Ар Хударга” МУСК дээр хүлээж байсан жүжигчин Ц.Цэрэнболдын хэсэг шиг тэр гар буун дууг үзэгч бүр хүлээж байсан. Энэ хэсэг дээр дурьдсанчлан ээждээ хурдхан очих гэсэн хүү, “Төрийн минь сүлд өршөө” гэж залбирах ээжийн гайхалтай тэр тайлал хэсэг зүрх рүү хатгуулсан шүү. За тэгээд хэтэрхий олон зүйл нуршаад яах вэ, та нар өөрсдөө үз" гэжээ.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж