Ньюс хөтөч: Түлш савлах ажил гүйцэтгэх иргэдийг бүртгэх талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Түлш савлах ажил гүйцэтгэх иргэдийг бүртгэх талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Түлш савлах ажил гүйцэтгэх иргэдийг бүртгэх талаар мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00 цагт

  • “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний зорилт, арга хэмжээ чуулган”-ыг Улаанбаатар хотноо Шангри-Ла зочид буудалд болно.
  • "Албан тушаалтны хөрөнгө, орлогод иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтыг боловсронгуй болгох нь" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Блью скай зочид буудалд болно.

10.00 цагт

  • Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан болно.
  • УИХ-ын чуулган хуралдана.
  • Архивын ерөнхий газарт Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор А.Очирын хувийн сан хөмрөгийн үзэсгэлэнгийн нээлт болно.

10.30 цагт 

  • “Статистикийн мэдээллийн үнэ цэн” сургалт  Блю скай зочид буудалд болно.

11.00 цагт 

  • МХЕГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас олон улсын сургалтын хөтөлбөртэй сургуулиуд болон мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ.

11.30 цагт

  • Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбогдуулан хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд түлш савлах ажил гүйцэтгэх иргэдийг бүртгэх талаар мэдээлэл хийнэ.
  • Үндэсний эрх ашгийн төлөө хөдөлгөөнөөс Монгол Улсын шатахууны импорт гадаадын нэг компаниас хараат болж байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.00 цагт 

  • Үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооноос сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслах хандивын тоглолтын тухай Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

13.00 цагт 

  •  “Монгол улсад Нийгмийн Эгэх Хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн 14 дэд төслийн үр дүнгийн уулзалтын хаалтын ёслол болно.

16.00 цагт

  • "1900" үзэсгэлэн Монгол Арт галерейд шинэлэг өнгө аястай, орчин үеийн урлагийн төрлийн бүтээлүүд олны хүртээл болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж