Жудо: Осакагийн “Гранд Слам”-ын эхний өдөр

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

Жудо: Осакагийн “Гранд Слам”-ын эхний өдөр

Жудо: Осакагийн “Гранд Слам”-ын эхний өдөр

Албан ёсоор маргааш нээлтээ хийх Осакагийн “Гранд Слам”-ын хэсгийн барилдаанууд өнөөдөр /2019.11.21/ 10:00 цагаас 10 мянган хүний суудалтай Марузен Интек цэнгэлдэхэд явагдана.

Монгол улсын хувьд маргааш 5 жудочин тэмцээний эхний өдөр зодоглоно. Үүнд, эрэгтэй -60 кг-д Екатертинбург “Гранд Слам”-ын алтан медальт, дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Л.Өнөболд болон Закребын “Гран-При”-ийн хүрэл медальт, Ази-Номхон далайн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Э. Ариунболд, -66 кг-д дэлхийн “Гран-При”-ийн дөрвөн алтан медальт, дэлхийн чансааны долдугаар байранд эрэмбэтэй  Г. Хэрлэн нар барилдана. Харин эмэгтэй жудочдын хувьд -48 кг-д дэлхийн аварга, Ази тивийн аварга ,дэлхийн чансааны дөрөвт эрэмбэтэй МУГТ М.Уранцэцэг, -52 кг-д 2019 оны дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний аварга Л.Сосорбарам, -57 кг-д дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар , МУГТ Д. Сумьяа зэрэг өнөө цагийн Монголын төдийгүй дэлхийн  жудогийн нүүр царай болсон бүсгүйчүүд “татами”-д гарна.

Мөн тэднээс гадна -48 кг-д Казакстан улсын нэрийн өмнөөс олимпын хүрэл медальт  Г.Отгонцэцэг, -57 кг-д Азербайжан улсын нэрийн өмнөөс М.Ичинхорлоо нар барилдана

Тэмцээний финалын барилдаанууд 16:00 цагаас явагдаж дээрх жингийн аваргууд тодорно.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж