Мандах нартай далбаа бол аймшигт түүхийн илэрхийлэл

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

Мандах нартай далбаа бол аймшигт түүхийн илэрхийлэл

Мандах нартай далбаа бол аймшигт түүхийн илэрхийлэл

Япон, Өмнөд Солонгос улсууд эртнээс адармаатай харилцаатай байсаар ирсэн улс. Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы эзэнт гүрний үед япончуудын түрэмгийлэлд өртөж байсан Солонгосчуудын хувьд тухайн үеийн түүхийг эргэн сануулах юм бүхэнд эмзэг ханддаг.

Гэтэл ирэх жил Токио хотноо болох зуны олимп, паралимпийн наадмыг зохион байгуулах хороо тус улсын цэргийн түрэмгийллийн үеийн бэлгэдэл болох "Мандах нартай" далбааг чөлөөтэй ашиглах шийдвэрийг гаргаж орхив. Олимпийг зохион байгуулах хорооноос энэ далбааг ашиглахгүй байх ямар нэгэн үндэслэл байхгүй гэж үзжээ.Үүнд Өмнөд Солонгосчууд ихэд эгдүүцэж, эсэргүүцэж байна.

Энэхүү далбааг өдгөө зөвхөн Японы Өөрийгөө хамгаалах хүчин (JSDF) ашигладаг ч дээрх шийдвэр гарснаар Токиогийн олимпыг үзэх гэж буй Япон хүн бүр тус далбааг чөлөөтэй ашиглах боломжтой болж байгаа юм.

“Та бүхэн төсөөлөөд үзээрэй. 2028 онд болох Лос Анжелесийн олимпийн үеэр цэнгэлдэх хүрээлэн дүүрэн хуран цугласан үзэгчид Иргэний дайны үеийн Америкийн холбооны улсын далбааг барьчихсан сууж байна гээд төсөөл. Яг үүнтэй адил Токио 2020 олимпийн наадмын үеэр япончууд “мандах нар” далбааг ашиглах юм Солонгосчуудын сэтгэл зүрхийг шархлуулсан аймшигт түүхийг эргэн сөхөснөөс ялгаагүй зүйл болно” хэмээн АНУ-ын Коннектикатын их сургуулийн түүхийн ухааны профессор Алекс Дадден хэлжээ.

Энгийн үед тэд одоогийн төрийн далбаа болох цагаан дээр нарыг дүрсэлсэн улаан өнгийн дугуй дүрстэй далбааг ашигладаг. Харин “мандах нар”-тай далбаа бол 1870 оноос дэлхийн хоёрдугаар дайн дуустал тус улсын төрийн далбаа байсан, 1954 оноос Японы тэнгисийн цэргийн хүчний далбаа болсон юм.

1910 оноос 1945 он хүртэл Японы захиргаанд байсан Өмнөд Солонгос улс ирэх олимпийн наадмын үеэр мандах нартай далбааг ашиглахгүй байхыг Японы эрх баригчдаас хүсчээ. Харин Токиогийг зүгээс “энэ далбааг япончууд өргөн хэрэглэдэг”, “энэ ямар ч улс төрийн шинж чанартай шийдвэр биш” хэмээн тайлбарлаж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзсаар байгаа юм.

Гэхдээ энэ нь Японы одоогийн албан ёсны төрийн далбаа биш тул Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ Токиогийн олимпод уг далбааг хориглох шийдвэр гаргах бүрэн эрхтэй.

Энэ далбааг дахин сэргээж, олон нйитэд чөлөөтэй ашиглуулах гэж зүтгэж байгаа нь нэг талаар Японы эрх баригчид түүхэнд үйлдсэн харгислалаараа бахархаж байна гэх сэтгэгдлийг төрүүлж байгаа юм. Энэ бол солонгос хүмүүсийн хувьд Нацистуудын хас тэмдгээс ялгаагүй. Гэхдээ Өмнөд Солонгос бол мандах нартай далбааг эсэргүүцэж буй цорын ганц улс биш. Хятад, Сингапур, Филиппин, Мьянмар гээд солонгосчуудтай адил Япончуудын харгислалд өртөж байсан улсын сая сая иргэд үүнийг эсэргүүцэж байгаа.

Энэ оны долдугаар сараас эхлэн Япон, Өмнөд Солонгос хоёр улсын харилцаа дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн таагүй түвшинд хүрэв. Япон улс Өмнөд Солонгост худалдааны хязгаарлалт хийж, удалгүй бие биенээ худалдааны чөлөөт  түншийн цагаан жагсаалтаасаа хасч, Өмнөд Солонгост япон шар айрагны борлуулалт 97 хувиар буурч, Японд Солонгосын сэдэвтэй үзвэр үйлчилгээнүүд цуцлагдаж, хоёр улсын харилцан жуулчдын тоо ч эрс буурав. Яг ийм таагүй харилцаа үүссэн дээр Токиогийн олимпийн хороо “тосон дээр ус хийж” мандах нартай далбааг ашиглахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж