Нэгдүгээр сургуулийн “хэрүүлийн алим” хурцдав | News.MN

Нэгдүгээр сургуулийн “хэрүүлийн алим” хурцдав

Нэгдүгээр сургуулийн “хэрүүлийн алим” хурцдав

Монгол Улсын ууган сургууль болох Нийслэлийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн  70 гаруй багш нар энэ сарын 10-ны өдөр захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаатай  цаашид  хамтран ажиллах боломжгүй гэх өргөдөлд гарын үсэг зурж Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар /НЗДТГ/  болон Нийслэлийн боловсролын газарт /НБГ/ хүргүүлжээ.  

Үүнийг тодруулахаар бид  нэгдүгээр  сургуулийг зорьсон юм. Биднийг тус сургууль дээр 13.00 цагийн үед очиход Д.Цогзолмаа захирал шүүх хуралтай гэх шалтгаанаар ажилдаа ирээгүй байсан бол багш нар хэвлэлд мэдээлэл өгч байсан юм. 

Тус сургуулийн бага ангийн багш нар болон  захирлын хоорондох  “хэрүүлийн алим” өнгөрсөн аравдугаар сараас эхлэлтэй. Тодруулбал, есдүгээр сарын сүүлээр сурагчдын үдийн цайнд  ямар  ч  хаяг шошгогүй, хатаж удсан шинжтэй боорцгийг тараалгасан сургуулийн удирдлага, нөгөө талаас үүнийг эсэргүүцсэн багш нарын төлөөллийн хоорондох асуудал юм. Мөн дээрх үдийн цайнаас  үүдэн хэд, хэдэн хүүхдэд хордлогын шинж тэмдэг илэрсэн байдаг.

Энэ тухай тус сургуулийн багш нар аравдугаар сарын 16-ны өдөр олон нийтэд мэдээлэл хийсэн юм. Гэтэл хэвлэлийн хуралд оролцсон Ч.Энхнасан багш, сургуулийн эмч Д.Болормаа нарыг худлаа мэдүүлэг өгсөн хэмээн тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаа ажлаас халах шийдвэр гаргажээ. Үүний дараа хэд, хэдэн багш ажлаас чөлөөлөгдсөн  учраас одоо ажиллаж байгаа багш нар  ажлын байрны баталгаагүй, дарамттай нөхцөлд ажиллаж байгааг хэлж байсан юм.

Д.ЦОГЗОЛМААГИЙН ОРОНД ТОМИЛОХ ХҮНИЙГ СУРГУУЛИЙН БАГШ НАР ДОТРООСОО СОНГОХЫГ САНАЛ БОЛГОЖЭЭ

Д.Цогзолмаа захирлын хувд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө арвннэгдүгээр сарын 4-нд НЗДТГ болон НБГ-т хүргүүлсэн байна. Гэвч одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй гэх шалтгаанаар ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад багш нар эгдүүцэж буй.

Багш нарын зүгээс өчигдөр /2019.11.21/ энэ асуудлаар НЗДТГ болон НБГ-ын удирдах албан тушаалтнуудтай уулзжээ. Энэ үеэр дээрх хоёр байгууллагаас захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаагийн оронд томилох хүнийг сургуулийн багш нар дотроосоо сонгохыг санал болгосон байна.

Ийнхүү  багш нараас санал хураахад  25 жил боловсролын салбарт ажиллан сүүлийн арван жил тус сургуульд сургалтын менежерээр ажиллаж байгаа н.Эрдэнэбатын нэрийг дэмжжээ.  Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа Д.Цогзолмаа захирлыг нэн даруй түдгэлзүүлэх аман  шийдвэрийг багш нарт өгсөн бол НБГ-аас ямар шийдвэр гарах нь  тэдний анхаарлын төвд байгаа юм.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс  Д.Цогзолмаа захирлаас тодруулга авах гэсэн боловч сургууль дээрээ байхгүй. Утас руу нь залгасан ч  тусыг эс олсон учраас уржигдар хэвлэлд өгсөн ярианаас иш татан хүргэхээр шийдлээ. Тэрбээр  хэлэхдээ “2017 онд нэгдүгээр сургуульд  490  хүүхэд суралцаж байсан. Үүний ихэнх нь тойргийн бус хүүхэд байсан.  Би энэ жил үүнийг таслан зогсоосноор зарим хүмүүсийн эрх ашиг хөндөгдөөд байх шиг байна” гэжээ.

БИД СУРГУУЛИЙН НЭР ХҮНДИЙГ УНАГАСАН Д.ЦОГЗОЛМАА ЗАХИРЛЫГ ЦАГДААД ӨГНӨ

Нэгдүгээр  сургуулийн бага ангийн багш Ч.Чагцал “Захирал уржигдар хэвлэлд яриа өгөхдөө  “2017 онд  долоон анги бүр 70 хүүхдийн илүү дүүргэлттэй 490 хүүхэд суралцаж байсан” гэж ярьсан. Гэхдээ  бид эхний байдлаар статистик тоон  мэдээллийг харахад  2017 онд 393 хүүхэд элсэж орсон байна. Захирлын ярьсан зүйл огт ор үндэслэлгүй.

Боловсролын сургуулийн менежментийг  харахад багш хүүхдүүдийг өөрийн эрх мэдлийн хүрээнд элсүүлж авах ямар ч боломж байдаггүй. Боловсролын яамны программд хүүхэд бүр бүртгэлтэй байдаг учраас захирлаас баталж өгсөн нэрсийн дагуу  л бид хүүхдүүдийг авдаг. Харин хүүхэд элсүүлэх, хасах  эрх нь захиралд байдаг шүү дээ.

Мөн “Боов ундаахны асуудлаас болоод багш нар авлига авдаг асуудлыг нь илчилсний төлөө миний нэр хүндэд халдаж байна" гэж ярьсан. Хүн харахад боов, ундаахны хэрэг мэт харагдаж байгаа мэт боловч энэ бол хүүхдийн аюулгүй хүнс хэрэглэх эрхийн тухай асуудал. Ноцтой хохирол учруулж болохуйц зүйл. Гарал үүсэл нь тодорхойгүй, ямар нэгэн шошгогүй байна гэдэг нь, эрсдэл дагуулсан байна гэдэг нь гаднаас нь харахад ойлгомжтой байсан. Тэр байтугай зориулалтын бус тамхины хайрцгаар хүүхдүүдэд хүнс зөөж байсан. Үүнийгээ өнөөдрийг болтол ойлгохгүй миний энэ ажиллагаа буруутай үйлдэл биш.

Намайг буруутгах гэсэн шалтаг юм гээд сууж байгаа нь тэр хүн өөрөө ямар үйлдэл хийснээ ойлгоогүй байгаагийн илрэл гэж бодож байна. Түүгээр зогсохгүй багш нарын нэр хүндэд, сургуулийн нэр хүндэд халдаж байгаад маш их эмзэглэж байна. Сургуулийн нэр хүндийг нийгэмд гутаан доромжилж, худал мэдээлэл тараасан Д.Цогзолмаа захирлыг бид цагдаад өгөхөөр гарын үсгээ цуглуулж байна” гэв.

БИ АЖИЛТАЙГАА ҮЛДЭХИЙН ТУЛД ҮГЭЭ ХЭЛЖ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРЭЭД БАЙНА

Нэрээ нууцлахыг хүссэн багш  хэлэхдээ  “Д.Цогзолмаа захирлын хэлж байгаа шиг жирийн багш нар нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх эрх мэдэл огт байдаггүй, тусгай комисс хүүхэд бүрээр хэлэлцэж элсүүлдэг.  Мөн захирлын хэлж байгаа шиг энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчдийн тоо буурсан юм биш,  энэ жилийн нэгдүгээр ангийнхан дотор ч өмнөх жилүүдийн адил хамран сургах тойргийн бус хүүхдүүд  олон байгаа. Ийм байхад тоо баримтын болоод учир зүйн алдаатай, худал ташаа мэдээлэл түгээж байгаад нь нэгдүгээр сургуулийн багш нар эмзэглэж байна.

Өнөөдөр багш нар бид  эрх ашгаа хамгаалахаас өөр аргагүйд хүрч байна. Байгууллагын удирдлага  хамт олноо хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэж  нэр хүндийг унагаад явж байх хүн бил үү. Захирлын болж бүтэхгүй байгаа зүйлийг хэвлэлд ярьсан багш  нарыг цагдаад өгч Зөрчлийн тухай хуулиар шалгуулж байна.Тиймээс  би ажилтайгаа үлдэхийн тулд үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж чадахгүйд хүрээд байна. Улмаар багш нар үзэл бодлын зөрүүгээс болж хоорондоо хоёр хуваагдаж талцдаг болсон.” гэлээ.

Мэдээж багш нар, захирал ч эрхээ хамгаалах болон хамгаалуулах эрхтэй ч тэдний энэ "хэрүүлийн алим" хүүхдийн сурах эрхийг зөрчиж байна гэдгийг энд онцлоё. Сурган хүмүүжүүлэх, эрдэм мэдлэг олгох багш нар нь өөр өөрсдийн эрх ашгийн төлөөс нь сурагчид байх учиргүй. Тиймээс Хотын дарга аа, Ё.Баатарбилэг сайд аа багш нарынхаа талцлыг зогсоож, сурагчдын сурах эрхийг хангаж өгөх нь нэн тэргүүний шийдэх асуудал болж буйг онцлоё.

 Э.БУРАМ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-11-22 203.91.112.78

Ялзарчихсан юмнуудыг хуу цэвэрлээч. Захирал нь архичин болдог газар шд. 10 сая төгрөг гээд захирал менежертэйгээ хувааж иддэг. бүр цайрчихсан. улсаараа л мэднэ шд худлаа юу?

Avatar

ЭРДЭННБАТ ХЭРЭГГҮЙ 2019-11-22 103.229.122.205

ЭРДЭНЭБАТ ЭРХЛЭГЧ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ БАГШ НАРЫГ ДАРАМТАЛЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛСАН. Үнэндээ Цогзолмаа захиралтай зайлах ёстой түүний багийн гишүүн.

Энэ сургууль болохгүй байгаа бол хичээлийн эрхлэгч сургалтын менежер Эрдэнэбаттай шууд холбоотой.

Бхгш нар айсандаа дэмжиж зурсан байгаа. Эрдэнэбат албан тушаалаараа айлган сүрдүүлсэн.

Эрдэнэбатад 1- р сургуульд үлдэх ёсзүйн эрх байхгүй.
Мундаг сургуулийн сургалтыг унагасан хүн бол Эрдэнэ бат эрхлэгч.

Өөрийг өө дэмжиж байна гэж бичүүлэхээс ич

Avatar

ЭРДЭНЭБАТЫН ЭРХ МЭДЛЭЭС АЙЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БАГШ НАРЫН ТӨЛӨӨЛӨЛ 2019-11-22 103.229.122.205

ЭРДЭНЭБАТ ЭРХЛЭГЧ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ БАГШ НАРЫГ ДАРАМТАЛЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛСАН. Үнэндээ Цогзолмаа захиралтай зайлах ёстой түүний багийн гишүүн.

Энэ сургууль болохгүй байгаа бол хичээлийн эрхлэгч сургалтын менежер Эрдэнэбаттай шууд холбоотой.

Бхгш нар айсандаа дэмжиж зурсан байгаа. Эрдэнэбат албан тушаалаараа айлган сүрдүүлсэн.

Эрдэнэбатад 1- р сургуульд үлдэх ёсзүйн эрх байхгүй.
Мундаг сургуулийн сургалтыг унагасан хүн бол Эрдэнэ бат эрхлэгч.

Өөрийг өө дэмжиж байна гэж бичүүлэхээс ич

Avatar

Эрдэнэыат эрхлэгч Цогзолмаатайгаа зайл 2019-11-22 103.229.122.205

ЭРДЭНЭБАТ ЭРХЛЭГЧ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ БАГШ НАРЫГ ДАРАМТАЛЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛСАН. Үнэндээ Цогзолмаа захиралтай зайлах ёстой түүний багийн гишүүн. Энэ сургууль болохгүй бол хичээлийн эрхлэгч сургалтын менежер Эрдэнэбаттай шууд холбоотой.

Бхгш нар айсандаа пэмжижи байгаа.

Эрдэнэбатад 1- р сургуульд үлдэх ёсзүйн эрх байхгүй. Мудаг сургуулийн сургалтыг унагасан хүн бол Эрдэнэ бат эрхлэг. Өөрийг өө дэмжижи байна гэж бияүүлэхээс ичээч! Би гарын үсэг наашаа харж инээж цаашаа харьж уйлж байгаа

Avatar

Зочин 2019-11-22 203.91.112.78

rrrr

Avatar

Зочин 2019-11-22 202.126.88.70

Хүүхэд оруулахад 10 сая байдаг гэсэн шүүдээ. Харьяа хорооныхон бас хүүхэд. Шилжүүлж бүртгэхэд мөнгө авдаг гэсэн шалгавал ч их юм гарах байхаа

Avatar

Зочин 2019-11-22 150.129.141.79

Өргөдөл өгсөн дээр нь бүгдийг нь халсан нь дээр дээ луйварчдын золиосоор ажилгүй байгаа өчнөөн багш нар байгаа тэд нараас оронд нь авч ажиллуулсан нь өөрсдийгөө юу гээд бодсон юм болдоо чадвартай багш нар бол ийм хэрүүл зарга хийгээд явахгүй дээ наад багш нараа өргөдөл өгсөн дээр нь өөрчлөөд дараа нь захирал нь угаасаа түр юм байгаа бололтой явчих нь биз салхи оруулж багш удирдлагуудыг зөв шинэчлэх цаг болсон биз энэ хооронд хүүхдүүд хохирохгүй байхаар маш хурдан сэлгээ хий

Avatar

Зочин 2019-11-22 66.181.161.105

Энэ ч гайгүй байнаа. 44р сургуулийн сургалтын менежер мягмардулам гэгч өөрөө явж авчирсан эрээний өмд гутлаа лангуу шиг дэлгээд багш нартаа зараад, энэ балмад үйлдлийг шүүмжилсэн багшийг захирал нь ажлаас нь халах зэргээр башир үйлдлүүдээ нууж ирлээ. Үүнийг нь нийслэл, дүүргийн боловсролын газрынхан далдуур дэмждэг. Учир нь тэдний бохир орлого захирал, менежерүүдээс ордог.

Avatar

Рагнар 2019-11-22 122.201.24.161

Шаал новшийн коммунист арга барилтай лалрын сургууль л байсан ш дээ.Бүх хүүхдүүдийг нэгэн жигд адилхан болгох гэсэн хуучинсаг социалист арга барилтай багш нартай л байсан.Ер нь өөдтөй ч биш

Avatar

Зочин 2019-11-22 192.82.70.240

1-р сургуулийн багш нарыг АТГ-р шалгуулах хэрэгтэй. Бөөн авилгалын авсан багш нар байгаа даа.

Avatar

Зочин 2019-11-22 202.9.44.235

БАТЭРДЭНЭ БАГШИЙГ ДЭМЖИЖ БАЙНА

Avatar

зочин 2019-11-22 66.181.161.58

Энэ Чагцал гэлэг багш бүхнийг зохион байгуулж бна шүү дээ үнэн гэвэл авилга аваад өөр харъяаллын хүүхэд аваад сурчихсан багш нар энэ дотор бна шүү дээ гээндээч гоондооч гэгчээр аль аль нь авилгаар оруулдаг нь гашуун үнэн шүү захирал үнэний төлөө тэмцсэн нь үнэн л байх даа мэргэжилтэнгүүд ажлаа хийж боловсролыг цэвэршүүлэх хэрэгтэй л бгаа юмдаа ард нь хүүхэд хохирч бна гэж ойлгож баймаар юмсан даа олон жил болсон авч сурсан хүмүүсийн эрх хаагдаад хэцүү болж гэдсэндээ хөлөө хийлцэж бгаа сургууль

Avatar

Зочин 2019-11-22 66.181.185.51

Daraa songogoh zahiral yu ch hiij chadahgui bas bagsh nartaigaa 1bol evsene esvel halagdana buh urgudul bichsen bagsh nariig zailuulah heregtei

Avatar

иргэн 2019-11-22 64.119.27.173

1-р сургуулийн багш нар хуучин үеэс л авилгалд идэгдсэн, авилгал өгөхгүй бол хүүхдийг нь 8-р анги төгсгөөд явуулдаг байсан ш дээ. Хамгийн муухай багш нар байж билээ. Сурлагаараа тэнцээд байхад явуулдаг байсаан

Avatar

МӨНХӨӨ 2019-11-22 103.240.241.110

ХОТЫН УДИРДЛАГААС ЗАХИРАЛЫГ АВИЛГААР ТОМИЛДОГ-Г, ЗАХИРАЛ ХАРЬЯААЛЛЫН БУС ХҮҮХЭД АВИЛГААР АВДАГ-Г, ХАРЬЯЛЛЫН БУС ХҮҮХДЭД ХОТЫН УДИРДЛАГААС АВТОБУС ГАРГАЖ ОЛОН ЗУУН САЯЫГ ИДДЭГ-Г ОЛОН ТҮМЭН МЭДНЭЭ ТАНИЛ ХҮМҮҮС НЬ ХҮҮХДЭЭ ОРУУЛСАН БОДИТ ЖИШЭЭГ ОЛОН МЭДНЭЭ

Avatar

Зочин 2019-11-22 66.181.161.123

Энэ хэрүүлд 1-р сургуулийн бренд болсон сургуулийнхаа нэрийг өндөрт гаргаж , чин шударгаар ажиллаж буй багш нар энэ ашиг сонирхлын төлөөх тэмцлийн аль алинд нь огт оролцоогүй шүү.Тэдгээр багш нарт ингэж явах цаг байхгүй, цаг наргүй ажиллаж байгаа. Дээр нь эдгээр мундаг багш нар хэвлэлийн бага хурал хийж үнэнийг илчлэх цаг болжээ.

Avatar

Зочин 2019-11-22 66.181.168.131

Сонгогдсон захирал нь юу ч хийж чадахгүй. Багш нарынхаа атганд орно. Чанарын мэнэжмэнтийн талаар сайжруулах чухал шийдвэр гаргах гэхээр багш нар нь эсэргүүцээд хэзээ ч зөвшөөрөхгүй. Мөн ажил хийх байх даа. Захиралын өрөөнд захын нэг багш орж ирээд захиралаа дарамтлана. 1-р сургууль сурлага энэ тэр гээд өчнөөн зүйлээрээ доошоо орно доо. Хуучтн захирал нь бүтэхгүй нөхөр юм бол яамнаас шууд зарлан өөр захирал сонгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-11-22 103.10.22.76

1-р сургууль яах вэ. Чимээгүй хав дараад байгаа 23-р сургуулиа шалгаач ээ. Захирал гэж хэдэн жилийн өмнө хашаа байшингүй орох оронгүй байсан Цолмонбаатар гэх нөрөх одоо нүдэндээ давхраа хийгээд эхнэрээ солиод энд тэнгд хүүхэд хийгээд жип унаад түмний хүүхдийн мөнгөөр хөдөлж чадахаа больтол таргаллаа ш тээ. Үтэх түргэн хөөу явуулах хэрэгтэй . Бага ангийн багш мэргэжилтэй хүн шүү

Avatar

Зочин 2019-11-22 203.91.115.55

Baigaliin uhaanii uhaa ii bagshaar udirduulaldaa, bioiligy baga angiin bagsh nar udirdaad surguuliin ner hund, surgaltiin chanar yu ch ugui bolson. Batzaya bagsh bolno shuu dee. Zaluu erch huchtei, zarchimch.

Avatar

Зочин 2019-11-22 202.126.89.157

1 р сургуулын багш нар үнэхээр даварчээ.

Avatar

зочин 2019-11-22 202.131.248.250

1-р сургуулийг хотын төвөөс нүүлгэ,ЯАРМАГ руу1111

Avatar

Зочин 2019-11-22 207.6.112.23

erguuteed bai, galzuu soliotoi um yu yarij baigaa ch oilgohgui

Avatar

Зочин 2019-11-22 192.82.64.251

Байрыг нь авмаар байна уу салаавчаа

Avatar

Бхгш нар Бат Эрдэнэдээ сайн байна лээ 2019-11-22 192.82.66.55

Монгол улсын 15 АВАРГА МАТЕМАТИКЧ ШАВЬ ТӨРҮҮДСЭН. Загдрагчаагийн Батэрдэнэ гэж тулхтай , чадвартай, 1- сургуулийн математизийн философийг аваад явж чадах, сайхан 20 жил багшилсан залууг захирлаар томилвол нүдээ олсон томилгоо болно.

Avatar

Зочин 2019-11-22 66.181.161.123

Энэ багш бол нэлээн тулхтай ноён нуруутай маш сайн багш. Дотроосоо сонгох гэж буй бол санал хураалт явуулахад бараг 100% саналаар гарч ирэх байх. Эрдэнэбат менежерийг санал хурааж дэвшүүлээгүй.Эдгээр багш нарын зарим нь өөрсдийн эрх ашгийн төлөө Эрдэнэбат менежерийг санал дэвшүүлж нууцаар гарын үсэг зуруулсан.Энэ 70-д ажилчид хүртэл орсон.Залуу багш нараар бол ганцаарчилж уулзаад зуруулсан(залуу багш нар секцийн ахлагч нар нь зур гэхэд үгүй гэж чадахгүй нь тодорхой).

Avatar

Зочин 2019-11-22 66.181.161.123

Ер нь бол 1р сургуулийг цогцолбор сургууль болгоод дүүрэг бүрт хотын захад ч юмуу салбар сургуулиудыг нь нээх хэрэгтэй. Энэ үйл ажиллагааг голлон зохион байгуулж буй хэдэн хүн нь цаанаа ашиг сонирхлын улмаас зохион байгуулж буй, энэ дунд байнга хов ярьж нөгөө хэдээ муулаад багш нарын өрөөнд сууж байдаг хүмүүс харагдаж байна.

Avatar

Эрдэнэбэт хэрэггүй биз дээе 2019-11-22 192.82.66.55

Монгол улсын 15 АВАРГА МАТЕМАТИКЧ ШАВЬ ТӨРҮҮДСЭН. Загдрагчаагийн Батэрдэнэ гэж тулхиай сайхан 20 жил багшилсан залууг захирлаар томилвол нүдээ олсон томилгоо болно

Avatar

hi 2019-11-22 66.181.161.65

bagsh nertei huuhed oruulj business hiideg hulgaich narig zailuulaad sain mundag setgeltei chadvarlag bolovson huchintei jinhene songon shalgaruulalt higeed av naad hicheel ordoggui utsaa majaaf heruul hiideg huvalznuudig zailuulaa

Avatar

Зочин 2019-11-22 66.181.161.65

Zahiral bagshiin heldeg ug yaag unen zuv shuu Naad bagsh nerte durakuudiin huuhed oruuldag business n haagdaad yag uhlee l dee 7-8 jiliin umnu surag tavij baihad 4000 dollar gej bilee dee

Avatar

Зочин 2019-11-22 202.180.220.172

Dandaa l hariyalliin bus huuhduud surdag shdee, olon jil ingej yavlaa daa. Odoo tseverlegdeh tsag ni bolson, gantshan 1-r surguuli ch bish, 23.23.45. 18 geed bugd l hanshtai bdgiin bna lee

Avatar

Зочин 2019-11-22 66.181.185.233

Татвар төлөгчдийнхөө өгсөн мөнгаар энд тэнд хэдэн арван тэрбумаар балай балай хөшөө босгох, алдагдалтай салбаруудад хэдэн арван тэрбумаар татаас, ЖДҮ нэрээр өгч байхаар энэ эмч багш нарынхаа цалинг нэмээчээ. Наад гуйлгачин багш, эмч сувилагч нар чинь нийгмийн ядуу давхрага болохоороо авилгатай холбогдоод байна

Avatar

Аялагч 2019-11-22 103.212.117.164

Багш нар тийм ядуу юу?Нэг бага ангийн багш л гэхэд өдөр өнжүүлэх ажиллуулаад тэндээ багаар бодоход 10 хүүхэд ангиасаа явуулаад,хүүхэд болгоноос 250.000- 300.000 төгрөг авч байгаа ш дээ.Дээр нь цалингаа авна.Үүнийг хүмүүс бүгд мэддэг,тэгсэн хэрнээ л багш нар ядуу хэмээн өрөвддөг.

Avatar

Зочин 2019-11-22 150.129.143.39

Хэрэлдэж талцаж байгаа нь цаана асар их мөнгө эргэлдэж байна гэсэн үг

Avatar

зочин 2019-11-22 202.179.26.212

Захриал, эрхлэгчийг шудрагаар томилохгүй байгаа ш тээ. Ямар ч шалгалт өгөөгүй хүмүүс шууд эрхлэгч болоод, шалгалт өгсөн тэнцсэн хүн өнөөдөр хүртэл эрхлэгч болоогүй хүлээгээл байна. НБГ, дүүрэгт ч хэлээд нэмэргүй. уг нь шалгалт өгөөд 2-р тэнцсэн хүн нь огт шалгалт өгөөгүй хүнээс дээр л баймаар юм даа.

Avatar

Зочин 2019-11-22 202.21.100.210

1-р сургуулийн мафичсан багш нарыг халах хэрэгтэй. Одоо бүр давраад Мафийн толгойлогч нарын гар хөлийг захирал болгон гэнэ арай даврач байгаа юм бишүү

Avatar

Зочин 2019-11-22 66.181.161.123

Энэ бол үнэн. Энэ бага ангийн хэдхэн багш ажил хийхгүй, хов ярьж, үнэнчээр ажилласан хүмүүсээ дорд үзэж гуйлгачингаар нь дуудаж , залуучуудаа боол мэт нүүрэн дээр нь элдвээр доромжилдог. Энэ хүүхэд оруулдаг мафижсан бүлэгт дүүрэг нийслэлийн хэдэн хүн бас бий. Ажил хийж буй нэгнээ элдвээр хэлнэ.Ярих юм олдохгүй бол зохиогоод ярьдаг

Avatar

Зочин 2019-11-22 202.131.225.197

ЗАА ДАА ТӨРИЙН АЛБАНЫ ХУВЬЧЛААД АВЧИХСАН ДАРГА НАРЫН ХЭРҮҮЛ БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА. МАНИУСТ ТҮЙ Ч ХҮРТЭЭЛГҮЙ ЮМ ШИГ МӨРТЛӨӨ МАНИУСЫН МӨНГӨӨР ТАРВАЛЗАЖ БАЙГАА ТӨРИЙН НОЁДЫН ХЭРҮҮЛ Л ЮМ БАЙНА

Avatar

Зочин 2019-11-22 64.119.21.70

"алим хурцдав " юу гэсэн үг вэ ? сэтгүүлч ээ ! хэрүүлийн алим гэдэг нь ийш тийш нь үг шидэлцэх . алим шиг үгийг өнхрүүлэх гэсэн санаа вайх . Энэ сэдвийн нэгдүгээр сургууль нь" хэрүүлийн алим "юм Өөрөөр хэлбэл 1-р сургуулийг хэрүүлийн алим болгож байна гэсэн санаа . Харин 1-р сургуулийн" хэрүүлийн алим" гэж байхгүй ээ Энэ тохиолдолд нэгдүгээр сургуулийг "хэрүүлийн алим" болгосон маргаан нь хурцадлаа гэвэл илүү зөв болох байх аа

Avatar

Иргэн 2019-11-22 202.21.116.78

Хүүхэд элсүүлэх эрх багш нарт байдаг билүү??? Харин ч захирал гуай зүүдээ ярих гээд хулгайгаа ярив бололтой

Avatar

Зочин 2019-11-22 66.181.161.65

ingej ug mushigdag hulgaich narig shalgadag gazar baival zugeer dee

Avatar

Bugdiig yavuul 2019-11-22 64.119.22.5

Bygdgiig ni yavuulax xeregtei buun mafy esregeer ni xarin shine xvmvvsiig songon shalgaryylaad avax xeregtei

Avatar

ажиллаж байсан хүн 2019-11-22 66.181.161.57

Дотроос нь захирал хийх чадвартай нэг ч хүн байхгүй.Бага ангийн багш нар өөрсдөө 1000000 орчим төгрөг эцэг эхээс авч 1р ангид оруулдаг байсныг таслан зогсоосон учираас энэ захирлын эсрэг бага ангийн багш нарын олон жил нууц байсан мафи үдийн цайны нэг өдрийн боорцогноос шалтаглан босож байгаа нь энэ юм Энэ захирлыг халбал бага ангийн хэдэн багш нарын 1р ангид элсэх сурагчдаас авах авилгын нууц сүлжээ улам итвэхжинэ.

Avatar

ZOCHIN 2019-11-22 103.229.121.48

END TENDEHIIN TAVIUL ZAHIRLUUDAA BOLIMOOR YUMAA. ER NI HUUHED ELSUULEHDEE UNDSEN ORSHIN SUUGCHDAD HURTEL SHOG ZAN GARGADAG GEECH. TEGSEN MURTLUU TUREESEER SUUJ BGAA GESEN IRGEDEES AVILGA AVAAD ORUULAHIIG NI YANAA.

Avatar

ZOCHIN 2019-11-22 119.40.98.162

Дотроос нь хийх хүн бйахгүй ээ. Бөөн мафи.

Avatar

Зочин 2019-11-22 202.179.26.112

23,24-р сургуульд ямар ч ид шид байхгүй. Машинаар авчирч өгдөг хүмүүс арай дээр 11,1 зэрэг сургуулиудад өгнө үү. Эсвэл хувийн сургуульд, бүүр болохгүй бол харъяа тойргийн сургуульдаа өгнө үү. Нэг ангид 50-иас доошгүй хүүхэд сурч байна. Өнгөрсөн жил манай хүүхдийн анги 39-хөн хүүхэдтэй гээд бусад ангиудад хувиарлагдаж орсон байх жишээтэй. Энд манай хүүхэд ч юм сурахгүй, танай хүүхэд ч юм сурахгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж