Ж.Батзандан "сандарч" эхлэв

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан "сандарч" эхлэв

Ж.Батзандан "сандарч" эхлэв

Тагнуулын ерөнхий газар болон хуулийн байгууллага 800 орчим Хятад иргэд Монгол Улсад хууль бус үйл ажиллагаа явуулж байсан хэргийг илрүүлж, албан буцаагаад удаагүй байна. Тэдгээр иргэдийн хувьд гурван сарын жуулчны виз ашигласан бөгөөд хугацаа хэтэрсэн, визээ зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдоод буй. Тиймээс ч энэ хэргийн гол зохион байгуулагчдыг хуулийн байгууллага шалгаж, үлдсэнийг нь нутаг буцаасан.

Хамгийн гол нь 800 хүн Монгол Улсад ямар визээр, хэний зөвшөөрлөөр орж ирсэн бэ гэдэг гол асуудал. Ялангуяа Эрээн, Хөх хотод суух Элчин сайдын яамнаас визний зөвшөөрөл авсан гэх асуудал яригдаад буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр нэгэн мэдэгдлийг хийв. Тэрбээр, Замын-Үүдийн чөлөөт бүст "Цахим казино" байгуулахаар Алтанбулагийн чөлөөт бүсийн дарга, Цагааннуурын чөлөөт бүсийн дарга Засгийн газрын өндөр төвшний сайд дарга нар 10 сарын 12-оос 15-ны хооронд уулзалт хийсэн. Монгол Улсын чөлөөт бүст Хятадууд орж ирж цахим казино ажиллуулах хууль эрхзүйн боломжтой эсэх асуудлыг ярьсан. Энэ хүрээнд туршилтын журмаар 800 Хятадыг Монгол Улс уруу оруулж ирсэн . Тэрхүү визийг нь  Монгол Улсын хоёр сайд олгосон гэх мэдээллийг хийсэн. Шадар сайд Ө.Энхтүвшинг ч холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл өгөв. Гэхдээ хуулийн байгууллагын мэдээлж буйгаар 800 орчим Хятад иргэдэд хамгийн их виз олгосон газар нь Хөх хот болон Эрээний консул гэж байгаа. Тэгэхээр Ж.Батзандан гишүүний яаран сандран хийсэн мэдэгдэл нь арай ахыг хамгаалж, галыг өөр тийш нь чиглүүлэх гэсэн оролдлого биш байгаа гэсэн хардлага сошиал орчинд хөвөрч байна. Хүссэн хүсээгүй түүний ах 800 Хятадад виз олгосон нь үнэн, түүний ах нь визний зөвшөөрөл өгдөг гэдгийг Хөх хотод сууж байсан консул нь хэлж байсан удаатай.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
ТэнэглэлТэнэглэл
23
БурууБуруу
20
ХахаХаха
12
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж