"Агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" сайн үйлсийн аян эхэллээ | News.MN

"Агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" сайн үйлсийн аян эхэллээ

"Агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" сайн үйлсийн аян эхэллээ

"Агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" сайн үйлсийн аян эхэллээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгээс санаачлан дүүргийнхээ хэмжээнд “Агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе”  сайн үйлсийн аяныг өнөөдрөөс /2019.11.21/ эхлүүллээ.

Аян нь гурван сарын хугацаатай үргэлжилж, дүүргийн өрхийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрхүүдэд сайжруулсан түлшний дэмжлэг үзүүлэх, айл өрхүүдийг сайжруулсан түлш зөв хэрэглэхэд зөвлөн чиглүүлэхэд дэмжлэг үзүүлэх аж.

Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айл өрхүүдэд түлшний дэмжлэг үзүүлэхийн тулд иргэд нэг шуудай түлшийг 300 төгрөгөөр үнэлэн савлаж байна. Тодруулбал, Цайзад байрлах дундын агуулахад 100 орчим иргэд нэг шуудай түлшийг 300 төгрөгөөр үнэлэн савлаж байгаа юм. Тэдний хийсэн ажлын хөлсөөр амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийг “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшээр хангах аж.

Аяны талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан “Баянзүрх дүүрэг нь нийт 28 хороотой. Хороодоо бүсчлээд Дарь-Эх гэж нэрлэгддэг 2, 21, 27-р хорооны амьжиргааны төвшин доогуур өрх толгойлсон эмэгтэйчүүд, ахмад настанд шахмал түлш олгох сайн үйлсийн аян эхэлж байна. Баянзүрх дүүргийн гурван хороон дээр МАН-ын гишүүд дэмжигчид, хороо үүргийн дарга нар гэсэн 70, 80 хүний бүрэлдэхүүнтэй 5 тонн шахмал түлшийг савлаад өнөө оройдоо багтаагаад амьжиргааны төвшин доогуур айл өрхүүддээ тараана.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газрын 62 дугаар тогтоол батлагдсанаар энэ оны тавдугаар сарын 15-аас нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшээр хангаж байна. Агаарын бохирдол буурсан. Энэ ажлыг зөвхөн Засгийн газар нийслэлийн ажил гэлгүйгээр дэмжиж ажиллах ёстой гэж үзээд уг аяныг зохион байгуулж байна. Баянзүрх дүүргийн хэмжээнд 98 мянга гаруй өрх байдаг, 60 хувь нь гэр хороололд амьдардаг” гэлээ.

“Тавантолгой түлш” компанийн борлуулалтын хэлтсийн дарга Д.Минъяа “Сайжруулсан түлшийг 25 кг-аар савлаж борлуулалтын цэгт хүргэж, хэрэглэгчдэд хүргэх асуудал тулгамдаж байгаа. Иргэд, олон нийтийн оролцоотойгоор энэ асуудлыг шийдэх бололцоо байгааг өнөөдөр эхлүүлсэн энэ аян харуулж байна. Нэг цаг гаруйн хугацаанд сайн үйлсийн аянд нэгдсэн иргэд маань 8 мянга орчим сайжруулсан түлшийг 25 кг-аар савласан.

“Тавантолгой түлш” компанийн харьяанд борлууллатын 384 цэг байгаа. Тэн хагас нь савлагаа хийдэг. Дээр нь үйлдвэр дээр байгаа хангамжийн 10 бааз. Цайз зах маань хангамжийн нэг бааз. Ажилгүй байгаа иргэд, агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэж, орлоготой болох иргэдийг бүгдийг нь урьж байна” гэлээ.

Л.ОЮУ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж