“Лондон-2012” эхлэхэд хоёр жил үлдлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

“Лондон-2012” эхлэхэд хоёр жил үлдлээ

Олимпийн наадмын галт бамбар өнөөдрөөс яг хоёр жилийн дараа Британи арлын Лондон хотноо бадамлана. Өнөөдөр буюу долдугаар сарын 27-нд Лондон хот даяараа олимпийн наадам эхлэхэд хоёр жилийн хугацаа үлдээд буй энэ үед баяраа тэмдэглэж байна. Энэ үеэр зуны XXX олимпийн наадмын уралдаан, тэмцээн болох цэнгэлдэх талбайг тамирчдад зориулан нээж, 70 мянган сайн дурынхныг энэ ажилд татан оролцуулж, олимпийн наадмын маскот болон бусад сувенирийг худалдаалах албан ёсны анхны дэлгүүрийг нээжээ.

Ирэх жил гэхэд бүрэн хэмжээгээр ашиглалтад орох цэнгэлдэхэд тамирчид хөл тавьж, уралдаан, тэмцээний гол талбаруудыг “туршиж” үзэх юм. Тодруулбал, 80 мянган хүний суудалтай олимпийн цэнгэлдэхэд АНУ-ын шилдэг спринтер Майкл Жонсон хурдаа сорих бол велодромд Британийн шилдэг дугуйчин Крис Хой уралдаж, NBA-д тоглож байсан Жон Амаечи сагсан бөмбөгийн шинэ талбайд мөрөө гаргах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж