Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ирэх долоо хоногт Өмнөд Солонгосын Пусан хотноо болох Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт буюу АСЕАН-ы чуулга уулзалтад оролцохгүй гэж Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг KCNA мэдээлжээ. KCNA-ийн мэдэгдэлд “Ким Жон Ун энэ удаа яг тохирсон цаг нь биш” хэмээн үзсэн учраас оролцохоос татгалзсан хэмээсэн байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ сарын 5-ны өдөр Ким Жон Уныг АСЕАН-ы уулзалтад оролцохыг урьсан юм. Мөн Ким Жон Ун ийнхүү урилгыг хүлээн авахаас татгалзсан нь АНУ-тай харилцаа таагүй байгаагаас үүдэлтэйг дурдаад АНУ-ыг хоёр Солонгосын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж:REUTERS
Холбоотой мэдээ