ХУД-ийн 12 дугаар хороонд “хүүхдийн эмнэлэг” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.11.21-нд нийтлэгдсэн

ХУД-ийн 12 дугаар хороонд “хүүхдийн эмнэлэг” нээлтээ хийлээ

ХУД-ийн 12 дугаар хороонд “хүүхдийн эмнэлэг” нээлтээ хийлээ

БНХАУ-ын элчин сайдын яам, тус улсын Энх тайван хөгжлийн сангийн дэмжлэгээр Хан-Уул дүүргийн  алслагдсан хороодын нэг 12 дугаар хороонд  50 ортой хүүхдийн шинэ эмнэлэг нээлтээ хийлээ.

БНХАУ-ын 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар баригдсан бөгөөд 150 мянган ам.долларын тоног төхөөрөмж бэлэглэлээ.

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн салбар Хүүхдийн эмнэлэг болон нээгдсэн тус эмнэлэгт амбулаторийн, туршлагатай, нарийн мэргэжлийн эмч нар бүхий 40 орчим хүн ажиллах бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа албан ёсоор эхлүүлэн иргэдэд үйлчилж эхлэх юм.

Хүүхдийн эмнэлэг нээгдсэнээр Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын иргэд өндөр түвшний эмнэлгийн үйлчилгээг хорооноосоо авах бүрэн боломжтой болж байна.

Хүүхдийн эмнэлгийн платт болгон ариун цэврийн өрөөтэй, эрчимт эмчилгээний цоо шинэ тоног төхөөрөмжүүдээр иж бүрэн тоноглогдсон хүүхдийн эмнэлэгийн стандарт тогтоосон эмнэлэг юм.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 0-16 насны 1766 хүүхэд амьдардаг бөгөөд 2020 оны II дугаар улиралд шинэ өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилгын явц амжилттай үргэлжилж байна.

ЭХ СУРВАЛЖ: ХУД

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж