2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 116,192,070 төгрөгийн үнийн дүн бүхий 201,425 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Инвескор ББСБ" ХК (INV +3.36%) болон "Монос хүнс" ХК (MFC +1.28%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Махимпекс" ХК (MMX -10.17%) болон "Увс Чацаргана" ХК (CHR -9.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.25 хувиар буурч 18582.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,529,783,856,832.48 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ