Сэтгүүлчид хамгийн их илүү цагаар ажилладаг

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид хамгийн их илүү цагаар ажилладаг

Сэтгүүлчид хамгийн их илүү цагаар ажилладаг

Оросын ажил эрхлэлтийн Superjob компани ажиллагчдын дунд илүү цагийн ажлын талаар судалгаа явуулжээ. Энэхүү судалгаагаар хамгийн их илүү цагаар ажилладаг хүмүүсийн тоонд сэтгүүлчид, захирлууд, захирлын болон хувийн жолооч нар орсон байна.

Судалгаанд оролцогчдын 22 хувь нь байнга илүү цагаар ажиллахаас өөр аргагүй болдог гэжээ. Харин 20 хувь нь долоо хоногт хэд хэдэн удаа, 21 хувь нь сардаа нэгээс хоёр удаа, 13 хувь нь жилдээ хэд хэдэн удаа илүү цагаар ажилладаг гэсэн байна. Харин 17 хувь нь илүү цагаар ажилладаггүй гэжээ. Цалингийн хэмжээ өндөр болох тусам илүү цагаар ажилладаг хүний хувь нэмэгдсэн байна. Тухайлбал, 80 мянгаас дээш рублийн цалинтай хүмүүсийн 31 хувь нь илүү цагаар ажилладаг байна. Мөн хүйсийн хувьд авч үзвэл эрчүүдийн 25 хувь, эмэгтэйчүүдийн 19 хувь нь илүү цагаар ажилладаг гэжээ. Сонирхолтой нь гэр бүлтэй эрчүүдийн дийлэнх нь, эсрэгээрээ гэргүй эмэгтэйчүүдийн дийлэнх нь илүү цагаар ажиллахаас татгалздаггүй байна.

Судалгаанд 23 төрлийн мэргэжлийн хүмүүсийг хамруулахад хамгийн их илүү цагаар ажилладаг нь сэтгүүлчид байжээ. Сэтгүүлчдийн 39 хувь нь илүү цагаар ажилладаг байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж