Wikipedia-гийн орос хувилбарыг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

Wikipedia-гийн орос хувилбарыг танилцуулав

Wikipedia-гийн орос хувилбарыг танилцуулав

“Оросын их лавлах бичиг” нэртэй шинэ цахим порталын төслийн танилцуулгыг Пүрэв гаригт /2019.11.21/ Уфа хотноо болсон "Современная региональная энциклопедистика" бага хурлын үеэр хийлээ. Энэ төслийг Wikipedia-гийн орос хувилбар гэж нэрлэж байгаа ч Wikipedia-тай огт төсгүй хэмээн лавлах бичгийн хариуцлагатай редактор Сергей Кравец РИА Новости-д хэллээ.

Танилцуулгыг хийснээр төслийн ажил эхэлж байгаа бөгөөд бэлтгэл ажил 33 сар үргэлжилж, 2022 оны хавар бэлэн болгохоор төлөвлөж байгаа ажээ. Ингэхдээ лавлах бичиг энэхүү порталын зөвхөн нэг хэсэг байх ажээ. Порталд тавигдах бүх мэдээлэл нь заавал зохиогчийн нэртэй байх шаардлагыг тавих юм. Харин лавлах толийн хувьд мэдээллийн үнэн бодит байдлын хариуцлагатай редакторууд хариуцна. Нарийн салбар, мэргэжлийн нийтлэлүүд нь шинжээчийн хэмжээнд бичигдэж, дүгнэгдсэн байх юм. Мөн хүүхэд залуучуудад зориулсан танин мэдэхүйн мэдээлэл олгох хэсэгтэй байна хэмээн Сергей Кравец хэллээ.

“Оросын их лавлах бичиг” нь Wikipedia-гаас ялгаатай нь мэдээллүүд нь үнэн, бодитой байна хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин арваннэгдүгээр сарын 5-нд болсон Орос хэлний зөвлөлийн хурал дээр хэлсэн юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж