Зөвхөн Оросын жолооны үнэмлэхтэй жолооч таксины үйлчилгээ эрхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

Зөвхөн Оросын жолооны үнэмлэхтэй жолооч таксины үйлчилгээ эрхэлнэ

Зөвхөн Оросын жолооны үнэмлэхтэй жолооч таксины үйлчилгээ эрхэлнэ

ОХУ-ын Төрийн Дум ирэх долоо хоногт таксины үйлчилгээг зохицуулсан хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх гэж байна. Холбооны зөвлөлийн Үндсэн хуулийн эрх зүйн Байнгын хорооны орлогч дарга Людмила Боковагийн хэлснээр зөвхөн ОХУ-ын жолооны үнэмлэхтэй жолооч нар таксины үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрөх ажээ.

СНГ буюу хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас ирсэн цагаач ажилчид Оросын таксины үйлчилгээ эрхлэх нь ихэсэнийг зохицуулах шаардлагатай болсон юм.

"Цагаач ажилчид Орост хөдөлмөр эрхлэх нь хориотой зүйл биш. Олон улсын гэрээ хэлэлцээрээр харилцан зөвшөөрсөн зүйл. Гэхдээ үйлчлүүлж байгаа иргэдийн аюулгүй байдлын үүднээс таксины үйлчилгээ эрхлэх жолооч нар Оросын шаардлагыг хангасан үнэмлэхтэй байх ёстой. Оросын холбогдох байгууллага энэ жолооч иргэдийг аюулгүй тээвэрлэх шаардлагыг хангасан гэдгийг нотолсон байх ёстой” хэмээн Людмила Бокова хэллээ.

Энэ зохицуулалт нь зорчигчдын мөн таксины жолоочийн аюулгүй байдлын үүднээс хийгдэж байгааг мөн тэрбээр онцолсон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж