Нигерийн иргэн Хөүп Олусегун Ароке дөрвөн жилийн өмнө Лагос хотын чанга дэглэмтэй хорих газарт ял эдэлж байгаа ч торны цаанаас цахим луйвар хийж нэг сая орчим ам.доллар залилжээ. Олсон мөнгөө Акинвумин Соринмадэ гэх хуурамч нэрээр банканд хоёр данс нээлгэж хийгээд эхнэрийнхээ нэр дээр тансаг зэрэглэлийн орон сууц, машин худалдан авч өгсөн байна.
24 жилийн ялаар шийтгүүлсэн тэрбээр хоригдож байхдаа хуурамчаар өвдөн эмнэлэгт хэвтсэн байна. Улмаар эмнэлгээс нууцаар гаран, эхнэр хүүхдүүдтэйгээ уулзаж, зочид буудалд хоноглон, цахим сүлжээнд чөлөөтэй нэвтэрч байжээ.
Түүнийг чанга дэглэмтэй хорих анги руу хэрхэн гар утас оруулсан, эмнэлэгээс яаж нууцаар гарсан зэргийг шалгаж байгаа юм байна. Түүнийг шоронгийн хянагч нар болон бусад албан тушаалтнуудад авлига өгч энэ бүх хэргийг үйлдсэн гэж сэжиглэж байгаа аж. Ароке хамгийн анх 2012 онд Малайз улсаас ирээд цахим залилангийн гэмт хэргээр үйлдэн баривчлагдаж байжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ