БНХАУ-ын нүүрс тээврийн гэрээ дууссанаас тээвэрчид хил дээр гацаад байна | News.MN

БНХАУ-ын нүүрс тээврийн гэрээ дууссанаас тээвэрчид хил дээр гацаад байна

БНХАУ-ын нүүрс тээврийн гэрээ дууссанаас тээвэрчид хил дээр гацаад байна

Цагаан хад гаалийн бүсэд олон тооны машин гаалийн хашаа болон хил дээр гацсан байдалтай байна. Өнөөдрийн байдлаар нэг жолооч машиндаа 10-15 хонож, 2-3 км урагшилж байгаа аж. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан тээврийн компаниуд нүүрс тээвэрт оролцоотой төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарсан зөвлөлдөх уулзалтыг яг одоо /2019.11.21/ Пума зочид буудалд зохион байгуулж байна.


Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэх асуудлын талаар зохион байгуулах холбооны дарга П.Баярхүүгээс тодрууллаа. Тэрбээр “Тавантолгой бүлэг ордоос Гашуун-сухайтын чиглэлийн зам хүртэл 14 мянга орчим тээвэрчид түүхий нүүрсийг гурван бүлэг орд уурхайгаас тээвэрлэдэг. Одоогийн  байдлаар 32 сая тонн түүхий нүүрс зөөсөн гэдэг мэдээлэл байна. Энэ тээврийг гүйцэтгэж буй нийгмийн тодорхой бүлгийн асуудал байнга хөндөгдөж байдаг. Жил бүрийн нүүрс тээвэрлэлтэд оны эцсээр хүндрэл гарч, амь насаа хүртэл алдаж байсан. Тиймээс энэ асуудлыг нэн даруй шийдэх шаардлагатай байна. Мөн уурхайн ачилт, гэрээ, тээвэрлэлт нь хоорондоо уялдаа холбоогүй байдгаас тээвэрлэлтийн явцад хүндрэл гардаг. Тээврийн компаниудын хувьд тулгамдаж буй зовлонгоо ярьдаг боловч ил нээлттэй хэлэх боломж олддоггүй. Энэ удаа зөвлөлдөх уулзалтаараа оролцогч талууд ямар нэгэн дарамтгүйгээр санал бодлоо хуваалцаж, ирэх 2020 онд нүүрс тээвэрлэлтээ хүндрэлгүй хэрхэн тээвэрлэх талаар ярих юм.

БНХАУ-ын талаас нэг жилд авах түүхий нүүрсний импортын хэмжээ болсон гээд таталтаа эрс багасгасан. Монгол Улс талаас цаанаасаа түүхий нүүрсээ тээвэрлэж авч ирээд гаалийн хяналтын бүсэд буулгадаг нүүрс нь дүүрчихсэн. Нөгөө талд БНХАУ Монгол талаас татаж авах түүхий нүүрс дүүрсэн. Түүхий нүүрсний илүүдэл үүсээд ирэхээр хоёр талдаа тээвэрлэлт зогсоно. Уртын тээвэр буюу уурхайгаас нүүрс ачиж ирсэн машинууд 10 гаруй км олон хоног сул зогсолт хийхэд хүрсэн. Жолооч нарт гэнэтийн бэлтгэл байхгүйгээс хоол ундгүй, хоол хүнсгүй, олон хоног гацаж байна. Бид энэ асуудлаар тав хоногийн өмнөөс холбогдох байгууллагуудад нь хандахад төдийлөн арга хэмжээ авсангүй” гэдгийг хэлж байв.

Засгийн газрын мэдээллээр өнгөрөгч баасан гаригт ажлын хэсэг гарч, энэ асуудлыг газар дээр нь судалж, өнөөдөр танилцуулгаа хийж байгаа аж. Жолооч нарын зүгээс нэгэнт тээвэрлээд ирсэн нүүрсийг БНХАУ-ын тал авахгүй юм бол ачилтыг буулгаад харих хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа гэнэ.

БНХАУ-ын Чалко компаниас тээврийн хөлсийг тонн тутамд 65 юань болгон бууруулсан талаар арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тээврийн компаниудад мэдэгджээ. Үүнээс үүдэн уртын тээврийн компаниуд сул зогсолт хийхэд хүрчээ.

БНХАУ РУУ ӨДӨРТӨӨ 2000 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ГАШУУН-СУХАЙТЫН БООМТООР НЭВТЭРЧ БАЙСАН

“Би гурван жил орчим түүхий нүүрс тээвэрлэлтийн хийж байна. Бидэнд ажиллах нөхцөл байдлаас эхлээд ажиллахад хүндрэлтэй асуудлууд олон байна. Өнөөдрийн байдлаар уртын тээвэр зогссон байдалтай байна. Одоогоос хоёр сар орчмын өмнө долоо хоногт нэг рейс хийдэг байсан. БНХАУ-ын талаас өдөртөө 2000 тээврийн хэрэгсэл Гашуун-сухайтын боомтоор нэвтэрч байсан бол өнөөдөр өдөртөө 200 хүрэхгүй тээврийн хэрэгсэл нэвтэрч байна. Жолооч нар байрнаасаа хөдлөхгүй зогсоол дээр олон хонолоо. Тээвэрчид 20 орчим хоног цалин хөлсгүй хүнд байдалтай байна” гэдгийг тээвэрчдийн төлөөлөл Б.Анхбаяр хэлж байв.

“ОДООГИЙН БАЙДЛААР 13 МЯНГА 800 ОРЧИМ МАШИН НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД ЯВЖ БАЙНА

“Эрдэнэс Монгол” компанийн Дэд бүтэц, ложистикийн газрын захирал Л.Нямбаяр “Ер нь хоёр жилийн өмнө тээвэрчдийн дараалал 100 орчим км гарчихсан нөхцөл байдалтай байсан. Одоогийн байдлаар нүүрс тээвэрлэлтийн дараалал хамаагүй багассан. Хоёрдугаарт “Эрдэнэс Монгол” компаниас энэ жил 20 ширхэг авто зогсоолыг зам дээр гаргасан. Дээрээс нь 2500 машины авто зогсоол баригдаж байгаа бөгөөд барилгын ажил 75 хувьтай явж байна. Мөн зочид буудал, эмнэлэг, төрийн үйлчилгээ, угаалга, засвар гэх мэт тээвэрчдэд шаардлагатай үйлчилгээний цогцолборыг байгуулахаар төлөвлөсөн.

Гаалийн ерөнхий газраас өчигдрийн байдлаар мэдээлэл авахад энэ 2019 оны байдлаар 18.5 сая тонн түүхий нүүрс гарсан гэсэн. Өнгөрсөн 2018 онд 18.2 сая тонн түүхий нүүрс тээвэрлэсэн нь өнгөрсөн оныхоос 300 орчим мянган тооноор давсан гэсэн үг. Цаашдаа нүүрс тээвэрлэлтийн машины тоог бууруулахаар гурван ч чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын концессийн гэрээ хийгээд явж байгаа. Хоёрдугаарт жил ирэх тусам тээвэрлэлт хийх машины тоо өсч байгаа. Одоогийн байдлаар 13 мянга 800 орчим машин нүүрс тээвэрлэлтэд явж байна. Машины тоо ихсэх тусмаа асуудал үүснэ. Тиймээс нүүрс тээвэрлэж буй машины зохистой тоог тогтоох шаардлага байгаа” гэдгийг хэлж байв.

 

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.БҮЖИН

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-21 202.21.100.210

2014 онд төмөр зам баригдсан бол жолооч нар минь ингэж зовохгүй байсан даа. Хөршийн найрсаг харьцаатай байж бид нүүрсээ илүү ихийг гаргана шүү дээ. Урагшаа төмөр зам бривал танк орж ирнэ гээд байвал өмнөд хөрш гүрэн тийм таатай хандахгүй

Avatar

Зочин 2019-11-21 67.247.8.185

….MONGOL YALNAAA ta nar yaahiin dahiad neg duurgechiheech unuudurch uuna margaash ch uunaaa hu

Avatar

Зочин 2019-11-21 49.0.212.227

Ашгүй ашгүй, хятадын нүүрсний эрэлтийг орос ах нар хангахаар тохиролцчихсон

Avatar

Bazar 2019-11-21 83.23.240.89

Odoo buur bagasna tegeed uher mongol bas tomor zam hiiz bn nuurs tos hoer bayartai

Avatar

Зочин 2019-11-21 103.26.193.60

"ОРОС АХ"нар нь хоолоо идэх гэж байхад пальдагууд нь дуугарна гэж юу байдгийн.Үйлийн үрээ эдлээл дуугүй сууцгаах хэрэгтэй.хойно зэсийн том орд ашиглалтанд ороод хувьцаа гаргаж эхэлсэнийг мэдэж байгаа болвуу?.оюутолгойг зогсоож аваад санаа амарцгаана.тэнгэр заяатай, лаг эх орончид юм чинь юунаасаа айдын тээн.

Avatar

Зочин 2019-11-21 66.181.160.85

davarsan atsnuud nuurs zoohoo boli za hunii omnoos amidaraa yu uhej bsan har lagaaanuud

Avatar

Зочин 2019-11-21 202.55.188.44

Үхэрнүүд. Саяхан болсон чуулга уулзалтан дээр хятадын тал нүүрсний тээвэрлэлт зогсох дөхөж буйг биечлэн анхааруулсан шүү дээ. Тэгээд байхад л дайраад байдаг. Энэ дахиад л төр засгийнхны менежментийн хариуцлагагүй байдал. Хүнээ бодохгүй. Дансаар орж ирэх мөнгөний тоон дээр онгирч өөрөө аваад ирсэн юм шиг цээжээ дэлддэг биз? Гэтэл манай логистикийн асуудал шалан дээр уначихсан.

Avatar

Зочин 2019-11-21 192.82.69.206

Монгол ялсан ш дэ

Avatar

Зочин 2019-11-21 66.181.160.7

Үхэр толгойтууд төмөр замаа гадагшаа чиглэлд тавьж байхгүй.

Avatar

ИРГЭН 2019-11-21 103.10.199.171

Орхон аймгийн 7-р цэцэрлэгийн эрхлэгч Х.Энхсайхан нь ёс зүйгүй, хувийнхаа эрх ашиг өөрийн нэр хүндийн төлөө ажилчдаа боддоггүй, улсын байгууллагыг хувийн байгууллага мэт аашилж найз нөхөд, төрөл садангуудтайгаа хамт цэцэрлэгийн хүүхдийн хоол байнга иддэг. Дарга нарыг урьж тусгай хоол хийж өгдөг. Нярав тогооч нар нь хүүхдийн хоолыг зохих илчлэгээс нь хасч эрхлэгчдээ тал засдаг. Ажилчдын шуурхай дээр биднийг байнга загнаж үгэнд орохгүй бол зайлаарай гэх мэтээр дарамталдаг. Залуу багш ажилчдын ажил

Avatar

Зочин 2019-11-21 111.71.10.126

Төмөр замаа тавь!!!

Avatar

Бодлогоо бодоорой залуус 2019-11-21 103.87.255.34

АТҮТөв нь C Зөвшөөрлийг нэг улиралд 6000 машинд өгч байгаа. Тээвэрлэлт хийхдээ 25км, 280км-т хийнэ. Ачилт буулгалтын хугацаа мөн хилээр гарах гарц хэд байдагаас хамаарч цувааны урт бодогдоно доо.

Avatar

бодлын хулгайч 2019-11-21 66.181.167.53

ОДОО БОЛОО Ш ДЭЭ. ТӨМӨР ЗАМАА БАРИЛ ДАА. ЭНЭ ОЛОН МАШИНУУДЫН АРД НУУЦГҮЙ ХЭЛЭХЭД ДАНДАА ЭРХ МЭДЭЛТЭЙ ТОМЧУУД БАЙГАА Ш ДЭЭ. ТЭД ЦАДАХ БОЛООГҮЙ ЮУ. ЭХ ОРОН ЧИНЬ СҮЙРЛЭЭ. АН АМЬТАН, УРГАМАЛ НОГОО, УС ГОЛ ЧИНЬ ХАТАЖ ШИРГЭЭД ГҮЙЦЛЭЭ. АРД ТҮМЭН-ХЭДЭН МАЛЧИД ЧИНЬ НҮҮХ НУТАГГҮЙ БОЛЛОО. ХАРИЙНХАН БИДНИЙ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХГҮЙ Ш ДЭЭ. ЭХ ОРНОО ХАЙРЛАЯ

Avatar

Бодит байдал 2019-11-21 103.87.255.34

Бодит байдалтай эвлэрч үз. Өнөөдрийн байдлаар тэнд төмөр зам тавих хугацаа болон төлөвлөсөн ТЭҮЗ байгаа юу. Зүгээр л ярьцгаах юм.

Avatar

Зочин 2019-11-21 107.77.173.22

Хэрээ мэдэж далдаганаарай гэсэн дохио шүү дээ үмбүүнүүд ээ

Avatar

бат очир 2019-11-21 103.229.122.120

хилээр хэдэн машин гарах боломжтой вэ. Энэ хэмжээгээр таслаж зохицуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж