АНУ-ын Лос-Анжелес хотноо дэлхийн телевизийн хамгийн нэр хүндтэй наадам болох 67 дахь удаагийн “Эмми” шагнал гардуулах ёслол боллоо. “Эмми” наадмын телевизийн шилдэг драм /цуврал кино/ төрөлд “Хаан ширээний тоглоом” /Game of Thrones/ шалгарчээ. Түүнчлэн "Veep's" цувралын жүжигчин Жулиа Луи-Дрейфус дөрөв дэх жилдээ дараалан “Эмми” хүртсэн байна. Түүнтэй хамтран инээдмийн цувралд тоглосон жүжигчин Тони Хейл эрэгтэй шилдэг туслах дүрийн эзнээр тодорчээ. Мөн найман удаа нэр дэвшсэний эцэст Жон Хэмм “Mad Men" киноны дүрээрээ Эммиг гардлаа.
Түүнчлэн Виола Дэвис “ABC” телевизийн "How to Get Away with Murder" киноны өмгөөлөгчийн дүрээрээ шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг гарджээ. Тэрээр “Эмми” хүртсэн анхны Африк-Америк гаралтай эмэгтэй жүжигчин болсон байна. Харин жүжигчин Жеффри Тэмбор "Transparent" киноны дунд эргэм насны эцгийн дүрээрээ шилдэг эрэгтэй гол дүрийг шагналыг авчээ. Тэрээр өмнө нь зургаан удаа уг наадмын номинацид нэр дэвшиж байсан ч Эммийн шагналыг авч чадаагүй байсан юм. Мөн "Transparent" киноны Жилл Солоуэй шилдэг зохиол, найруулагчийн шагналыг хүртсэн байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: CNN