Долоон хүний амь хохироосон ослын хэргийг прокурорт буцаалаа

Хуучирсан мэдээ: 2019.11.21-нд нийтлэгдсэн

Долоон хүний амь хохироосон ослын хэргийг прокурорт буцаалаа

Долоон хүний амь хохироосон ослын хэргийг прокурорт буцаалаа

НЭМЭЛТ:

Шүүхээс дөнгөж сая нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалаа.


Одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 оны наймдугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэр, Хүй долоон худгийн орчимд автомашины ноцтой осол гарч, гэр бүлийн  долоон  хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тодруулбал, Приус маркийн машинтай явж байсан тэднийг Ланд крузер маркийн машин шахсаны улмаас замын хажуу руу унаж осолдож, машин нь шатаж амиа алдсан талаар ар гэрийнхэн нь мэдээлж байв.

Энэ хэрэг эцэслэн шийдэгдэлгүй сунжирч явсаар эцэстээ Ө.Цэцэгшагдарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2019.11.21/ Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Шүүхийн тамгын газраас мэдээлснээр, Тээврийн прокурорын газраас Ө.Цэцэгшагдарт холбогдуулан 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9.1 дэх хэсэг, эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2  дахь заалт, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх 2019 оны аравдугаар сарын 09-ний өдөр хүлээн аваад  2019 оны арвэннэгдүгээр сарын 8-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх хуралдааныг өнөөдөр 09.00 цагт товложээ.

Шүүх хуралдаан одоогоор үргэлжилж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж