Боловсролын салбарын удирдах ажилтнууд хөдөлмөрийн аюулгүй байдалд суралцав

Хуучирсан мэдээ: 2019.11.21-нд нийтлэгдсэн

Боловсролын салбарын удирдах ажилтнууд хөдөлмөрийн аюулгүй байдалд суралцав

Боловсролын салбарын удирдах ажилтнууд хөдөлмөрийн аюулгүй байдалд суралцав

Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс хамтран ерөнхий боловсролын төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн захирал, удирдлагад зориулан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

Боловсролын байгууллагын удирдлага нь ажилтан, хамт олныхоо хөдөлмөрлөх явцад ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, аливаа эрсдэлээс хамгаалах зэрэг хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүхий л талаар ханган ажиллах шаардлагатай байдаг.

Сургалтаар ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, осол, түүнээс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилт, хяналт, эрсдэл, эрсдэлийн үнэлгээний талаар, ЕБС-ийн аюулгүй байдлын зураглал, аргачлал боловсруулах, гамшгийн эрсдлийн тойм судалгааны талаар ажил хариуцсан мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж