30 мянган жилийн настай вирус олжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.21-нд нийтлэгдсэн

30 мянган жилийн настай вирус олжээ

Сибирийн мөнх цэвдгээс эрдэмтэн судлаачид саяхан 30 мянган жилийн настай вирус олсон тухай Livescience сайт мэдээлжээ.

Гадаргуугаас доош 30 метр гүнийн хөрснөөс авсан дээжнээс олдсон уг вирус нь 1.5 микрометр урт аж.

Үүнийг судлаачид “Mollivirus sibericum” гэж нэрлэжээ. Энэ нь 2003 оноос хойш олдсон түүхийн өмнөх үед хамаарах вирусийн дөрөв дэх төрөл юм.

Т.МӨНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж