Оффисийн ажилтнууд долоо хоногт 55 удаа хараал "шивнэдэг"

Хуучирсан мэдээ: 2019.11.21-нд нийтлэгдсэн

Оффисийн ажилтнууд долоо хоногт 55 удаа хараал "шивнэдэг"

Оффисийн ажилтнууд долоо хоногт 55 удаа хараал "шивнэдэг"

Аливаа оффист ажиллана гэдэг сэтгэл хөдлөлтэй кофений машин болохтой л ижил. Нөтбүүкний залгуур алга болно, сандалны налуур эвдэрнэ, бас даргадаа загнуулна гэх мэтчилэн асуудлууд мундахгүй. Гэсэн хэдий ч бид хамт олныхоо өмнө уурлаад, дэвхцээд байж болохгүй. Тиймдээ ч оффисийн ажилчид дотроо чимээгүйхэн "дэлбэрээд", амандаа бувтнан санаа алдаж, хоосон google хэсэг ширтэж суух нь элбэг тохиолддог.

Английн оффис ажилтнуудаас авсан шинэ судалгаанд ихэнх нь өдөрт дор хаяж 11 хувь нь чимээгүйхэн шивэгнэж буй хараалын үг сонсдог хэмээн хариулж, 11 хувь нь өдөрт 25-ыг сонсдог гэсэн байна. Мөн тэдний 25 хувь нь хараалын үгээ аль болох чимээгүй хэлдэг бол 12 хувь нь огт санаа зоволгүй шууд хэлдэг байна. Мөн тэдний 19 хувь нь ажил дээрээ огт хараал хэлэхгүй байхыг хичээдэг гэнэ.

Харин сэтгэл судлаачид "Хараал хэлэх нь зарим талаар ашигтай гэдгийг судалгаанууд харуулж байна. Жишээ нь хараалын үг хэлэх нь сэтгэл хөдлөлөө тэр дор нь илэрхийлэхэд тусалдаг нь тухайн хүний сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Түүнчлэн хараалын үг хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн үнэнч, шударга байдаг" хэмээн ярьж байна.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж