Ерөнхий сайд Халх гол суманд ажиллаж байна | News.MN

Ерөнхий сайд Халх гол суманд ажиллаж байна

Ерөнхий сайд Халх гол суманд ажиллаж байна

Ерөнхий сайд Халх гол суманд ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймгийн Халх гол суманд ажиллаж байна. Тэрээр "Шинэ сум” төслийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Тус суманд шинээр Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 барилга, байгууламж барьж ашиглалтад оруулжээ. Түүнчлэн дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдэж, сумын орон сууц, аж ахуй нэгж, байгууллагыг дулаанаар хангахаар гурван уурын зуух барьж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын баатар Л. Дандарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Мөн Халх гол сумын иргэдтэй уулзаж Засгийн газрын бодлого, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ДАШ 2019-11-21 66.181.190.65

ИЙМЧ ЕРӨНХИЙ САЙДТАЙ БАЙХ ГЭЖ ЧААВААС ДАА. НААД БАРИЛГУУДГ ЧИНЬ ОХУ-ЫН ХӨРӨНГӨӨР БАРЬСАН, ЖУКОВ ЖАНЖНЫ ХӨШӨӨ БАЙГУУЛСАН_ ДАНДАРЫН ЗЭРЭГЦЭЭ ЖУКОВ ЖАНЖНЫ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨХГҮЙ ДЭЭ, ТОМ АЛДАА ГАРГАЛАА ДАА.

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ТӨВД ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-11-21 150.129.141.117

Соёлын төв, эмнэлэг, дунд сургууль, хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн дотуур байр, спорт заалыг бол барьж болно. Гэтэл хурган дарга нарт зориулж байр барих ямар шаардлага байна аа? Хурган дарга нарын ажлын байрыг шинээр барьж, ажиллах нөхцөл нь сайжирлаа гээд хөдөөгийн иргэдийн амьдрал сайжраад, хотоос хөдөө рүү ард иргэд үй олноороо нүүнэ гэж үү. Тэрний оронд Хөтөлд хийсэн шиг импортыг орлох үйлдвэр цех, хоршоог тэр мөнгөөрөө байгуулах юм бол жинхэнэ том бүтээн байгулалт, нүдээ олсон шийдэл болох бай

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ТӨВД ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-11-21 150.129.141.117

Шинэ сум төслийн нийт 10 тэрбум рубль буюу 420 тэрбум төгрөг бол цэвэр луйвар шүү. Энэ мөнгөний 20 хувь буюу 8.4 тэрбумыг жанхуу дундаас нь идсэн. Энийг бүтээн байгуулалт гэх үү ? Мөнгө угаалт гэх үү? Үнэндээ энэнээс том тэнэглэл байхгүй болов уу? Ядаж байхад худлаа ярихаа болимоор байна. Дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдлсэн гэж огт худлаа. Бохирыг механик болон биологийн цэвэрлэгээ хийгдэлгүй шууд гол руугаа асгаж байгаа. Бохирын шийдэл огт хийгдээгүй. Соёлын төв, эмнэлэг, дунд

Avatar

Sreenn 2019-11-21 203.91.115.47

Songuuliar ene zuragaaraa setguul hiigeed taraahad l ardiin nam olonhi bolno gj bodoj bn shuu uneheer goyo zurag bn Mongol hun burt taalagdah zurag bndaa

Avatar

Зочин 2019-11-21 66.181.161.46

Оросын тусламж хүртэл өгөөж муутай бн.3000 хүнтэй сум.Урсгал зардал нь асуудал болно..Хөлдүү оросууд.20 тэрбумаар женко Хүүкийн тал гараа угаасан байлаа.Орос улсыг сурталчлах манай улсад өгөөжтэй маш их юм хийж болох байсан.Аймагт нь хийх юм асар их байлаа.

Avatar

Зочин 2019-11-21 66.181.171.34

Саяхан 10 хоногийн өмнө Дорнод яваад ирээ биз дээ Дахиж мөнгө үрж очдог нь яаж байгаа юм бол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж