"Малчид эхнээсээ Япон, Солонгост ажил хийж байна" | News.MN

"Малчид эхнээсээ Япон, Солонгост ажил хийж байна"

"Малчид эхнээсээ Япон, Солонгост ажил хийж байна"

"Малчид эхнээсээ Япон, Солонгост ажил хийж байна"

Малчин н.Дондог хөдөөнөөс малаа ачиж, ирээд Эмээлтэд нэг ченжид өгдөг. Тэр ченж нь малыг нядлаад дахин нэг ченжид өгнө. Нөгөө ченж нь малын махаа ачаад Хүчит шонхор зах дээр авч ирнэ. Тэндээсээ дахин махыг жижиглэж, дэлгүүрүүд рүү өөр үнээр худалдаална. Энэ мэт мах борлуулж буй сүлжээ эмх замбараагүй байгааг өнөөдөр /2019.11.21/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийсэн “Чинээлэг малчин бойжуулах төв” төрийн бус байгууллагын зүгээс мэдээлсэн юм.


“МАЛЧИД ЭХНЭЭСЭЭ ЯПОН, СОЛОНГОС УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА”

Энэ үеэр “Дөрвөн алтан бэрс” малчдын холбооны тэргүүн, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын мянгат малчин П.Тамир ярихдаа “Монгол Улсын малчид мал сүргээ өсгөн үржүүлж, 65-70 сая мал болгон өсгөжээ. Ажлаа ч сайн хийсэн байна. Мал аж ахуйн салбар Монгол орны эдийн засгийн нэг тулгуур гэж яригддаг. Гэтэл өнөөдөр бид багахан хэмжээний малынхаа махыг гадаадад гаргаж, тодорхой шалтгаан ярьж, квот тогтоож байна. Малын үнэ, түүхий эдийнх нь үнэ унаж байна. Монголын мал аж ахуйн салбар бол амьд үйлдвэр. Амьд үйлдвэрээс гарсан мах, ноос ноолуур, арьсаа ашиглан нэмүү өртөг шингээж, дэлхийн эдийн засагт хувь нэмэр оруулдаг болмоор байна. Гэтэл манай улс дотоодын хэрэгцээндээ 10-15 сая мал нядалж, бойнд орох ёстой. Үүний ихэнх тоо толгойг хонь эзэлдэг. Сүүлийн хоёр жил хонины арьс үнэгүйдэж, шатааж устгаж байна. Үхрийн арьс дөрөвхөн мянга, адууны арьс дэл, сүүлтэйгээ 7-10 мянган төгрөгийн үнэтэй. Гэтэл холбогдох салбар яамнаас ямар ч арга хэмжээ авдаггүй, Засгийн газраас олон улсад малынхаа мах, түүхий эдийг экспортлох тал дээр дорвитой ажил хийхгүй байна. Одоо эхнээсээ малчид Япон, Солонгос явж ажилладаг болж байна. Монгол малчин монголоороо байж чанартай маш үйлдвэрлэснээр дэлхийн зах зээлд үнэтэй худалдаалах чиглэл рүү явах ёстой” гэв.

Энэ үеэр малчдын төлөөлөл “Малчид малын хөлийн татварыг өгөхгүй гэж хэлдэггүй. Харин татвар өгөхдөө ямар хэмжээгээр өгч, хаана байршуулах вэ. Нийгмийн даатгалын мөнгө шиг алга болчихвол бид өгөхгүй. Малын хөлийн татвар авах асуудалд харилцан ярилцаж, ойлголцох ёстой гэдэгт санал нэгдэж байна” гэдгийг ч хэлж байв.

“Ер нь махны үнийг бодитойгоор өсгөдөг газрууд бол зах, супермаркет, дэлгүүрүүд байдаг. Хотын төвийн худалдааны төвд мах 10 мянган төгрөгийн үнэтэй байхад малчид нэг кг махаа 4000-5000 төгрөгийн л үнэтэй байгаа. Жишээлбэл, 2020 оны төсөв дээр 3.6 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр тавигдчихсан. Тэр нь тойрог тойрогт хуваагдан, сонгуулийн мөнгөнд зарцуулагдахаар төсөвлөгдчихөөд байна. Гэтэл ядуу амьдарч байгаа малчид буюу төрийн албан хаагчийнхаа цалинг нэг дахин нэмэх боломжтой байна. Иймэрхүү шударга зүйлийг иргэд шаардах хэрэгтэй байна.

“МАЛЧДАД МАХНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨЛӨӨД ӨГВӨЛ ОРЛОГО НЬ ЭРС НЭМЭГДЭНЭ”

Малынхаа махыг боловсруулж, 8000-9000 төгрөгийн үнэтэйгээр экспортоор гаргахаар зах зээлийг чөлөөтэй тавиад өгвөл малчдын орлого эрс нэмэгдэнэ. Бэлчээр сүйтгэж буй малаа зарах гэхээр борлуулах газар нь байхгүй байна” хэмээн “Чинээлэг малчин бойжуулах төв” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Одсэр ярилаа.

“Чинээлэг малчин бойжуулах төв” төрийн бус байгууллага нь өнгөрсөн 2018 онд байгуулагдаж, энэ оноос үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа гэнэ. Зорилго нь малчид хоёр, гурван мянган мал дагаж явах бус цөөн чанартай малынхаа түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж амжиргаагаа сайжруулж, чинээлэг малчин болох юм. Ер нь Монгол Улсын нийт 169 мянган малчин өрхийн амжиргааны асуудлыг сайжруулж, ядуурлаас гарах, бэлчээрээ хамгаалах, махны чанараа сайжруулах чиглэлээр анхаарч ажиллаж байна. Монгол Улсын хүн амын амьдралыг сайжруулах боломж бололцоог судалсны үр дүнд Говьсүмбэр аймгаас ажлаа эхлэн сургалт зохион байгуулсан талаар тэргүүн Л.Одсэр нь яриандаа онцолж байлаа.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.БҮЖИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sfghs 2019-11-21 202.179.25.226

Малчид гэдэг чинь хотынхныг хямд махаар хангаж байх үүрэгтэй хүмүүс биш баймаар. Хотынхон одоо малчидыг үзэхээ байсан. Сэтгэгдлээс харахад ч тодорхой байна. Тэгээд их гийгүүлдэг юм шиг олон юм ярьж үнэгүй мах нэхэх санаатай. Хуцалгүй 7-8 доллар аар кг мах авч идэх, эсвэл малчин болохдоо бэлдэцгээ готынхоон

Avatar

Зочин 2019-11-21 103.87.255.66

Malchid chin aimaar bayan sh dee

Avatar

Зочин 2019-11-21 103.87.255.66

Малчид шиг баян хүмүүс хаа ч байхгүй , огт татвар төлдөггүй

Avatar

zochin 2019-11-21 202.126.88.228

malchid bayn bolson sayhan yduu baisan ij planet unassn ni hamgiin bayn baisan.Odoo ymar baigaa bilee ts nar

Avatar

Ynen shyy dee 2019-11-21 192.82.74.3

Tatvar tuldug bol Malcjid mini! Bas belcheer gazar nutgiig mini hairladag bol,tsag saihan bol uursduu barag uschihdug mal shyy dee,gants hudag gants saihan hashaa horoo niileed beldchihgyi bj mah usuhuur buun bayr zaraad evderhii mashin bashan torgo durdan arhi dars l avch bga shyy de ta nar mini! Maldaa tejeel dotuur bairnii hyyheddee hoolnoo mungu ugch bga ni hed l bol…daaj davshgyi olon maltai bolood ted ni uursduu usuud malchin guai durtai yedee achij emeelt davhiad …arhi gudraad l

Avatar

Төл 2019-11-21 49.0.144.55

Өөрсдийгөө тэжээлгэх гээд байгаа юм уу

Avatar

Tatvar tuldug bolchih 2019-11-21 103.212.117.159

Ehleed tatvar tuldug bolchih.tegvel tatvaraa tuluh geed ter uneguidee bgaa Ari's shiree une hurgeh geed tolgoi chin ajillaj ehelne.malchid gadaad yavj bgaa bol sain l bainashdee.tendee jaahan ch gesen yum surch irvel bolooshdee

Avatar

Зочин 2019-11-21 64.119.21.195

Мухао хучтоьап кун амаохап мадчтп 10000-р 1 кг хонны мах зарж байсан. 1кэг ааруулдаа гурил холиод доод тал нь 13000 ьөшоөш. гэх мэь цашаан тпээ тпэдьшзй өнпөо знэьэй

Avatar

Бөт 2019-11-21 66.181.186.141

Гадаадад гаргаад эхлэхээр бүгдээрээ мөөрөөд эхэлнэ гаргахгүй болохоор майлаад эхэлнэ ёстой лайтай

Avatar

Зочин 2019-11-21 49.0.212.227

Харин ч гадаад оронд явж ажил хөдөлмөр хийж мөнгө олоод байвал сайн байна шдээ

Avatar

Зочин 2019-11-21 103.26.193.60

БАГШ,СУВИЛАГЧ,ЦАГДААГААС ЮУГААРАА ИЛҮҮ ХҮМҮҮС ЮМ БОЛ?

Avatar

Зочин 2019-11-21 202.21.107.112

maliin holiinhoo tatvariig sumandaa tovloruulj sumaasaa avdag uilchilgeegee saijruulval yasan um be.

Avatar

Зочин 2019-11-21 202.55.188.44

Төр л гацаагаад байгаа биз дээ? Хэрвээ арьс үсээ экспортлоод эхэлбэл хонины нэхий 10 мянга гарна.

Avatar

Зочин 2019-11-21 192.82.74.136

Арьс ширийг чинь гадаадад авъя гээд л юм бол ноолуур шигээ зарах нь яасан юм бэ? Гадаадад гүйлгээгүй л байгаа шүү дээ. Төр малчдад элдэв нэмэгдэл өгдөгөө болих хэрэгтэй. Хот газарт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүнтэй адилхан л шүү дээ. Гэтэл тэдэнд элдэв нэмэгдэл өгдөггүй л шүү дээ. Адил тэгш байх нь зөв.

Avatar

Erdem 2019-11-21 49.198.254.2

Tatvar ch tuluhgui.mahnii unee chenjuudtei niiluulj tengert gargachaad.ta naraas iluu gonshignoson bayan humuus alga..yadaegaatai shaasan…60-70 n say bolloo geed mahnii unen ulam usuud bval naad mal chin taanartaal ashigtai baih…muu sain shunaltai orkuud

Avatar

муу мал 2019-11-21 103.26.194.67

хол очиж мөөр

Avatar

Зочин 2019-11-21 66.181.161.46

Хүүкдээ сайн мөргөвөл амьд малын экспортыг зөвшөөрнө.Тэрэндээ энэ тэнэг юмаа ярьж эрхэлвэл таарна.

Avatar

Зочин 2019-11-21 106.186.208.29

Одоо малын тоо толгойгоо цөөлж, үйлдэр угсаагаа сайжруулж чанарт ахиж гаргах цаг болсон. Бэлчээрийн даац хэтэрч, бэлчээрээ булаацалдаж хэрүүл тэмцэл хийдэг болсон. Хүн болгон мянгат малчин болох гэж тооны хойноос хөөцөлддөг болж байгаа нь маш буруу. Малын хөлийн татварыг нэмж, тоон дээр бус чанар дээр анхаарахгүй бол газар нутаг, бэлчээр сүйрнэ шүү.

Avatar

Зочин 2019-11-21 202.180.220.77

Бэлчээр сүйдэж байгаа нь үнэн. Энэ маш их аюултай. Иалын тоо маш өндөр байна гэсэн үг. Гадаадад зарах гэхээр махны үнэ өсчихлөө гээд хаачихна. Дотоод зах зээл нь жижигхэн, энэ их малыг шингээхгүй. Дээрээс нь малчид ямар ч татвар төлдөггүй, харин хотын иргэдийн татвараар хүүхдүүдээ сургуульд явуулдаг, эмчлүүлдэг, тэтгэврээ авдаг. Ийм л гацаанд орчихоод байна. Срнгууль ойртхоор улс төрчид малчдад хайртай болж, маш их юм үнэгүй амлана.

Avatar

Иргэн 2019-11-21 150.129.142.28

Яг өнөөдөр бөмбөгөр 4хороололын баянгол захуудад адууны мах 10000 үхрийн мах 12000 төгрөг үнтэй байна малчидаас адуу мах 5000 үхрийн мах 6000 төгрөгөөр л авч байгаа шүү дээ ингэж л нэмж байна малчидаас авахдаа цул мах нь тэдэн төгрөг ястай мах тэджн төгрөг гэж авдаг билүү энэ төр засгийн хяналт гэж алга байна даа мах зарж мөнгө олох гэсэн хэдэн ченжийн хятадын гарт байна шүү дээ дотоод үнэ төр засгийн мэдэлд байх ёстой

Avatar

Зочин 2019-11-21 202.21.107.107

Ченж чинь хятадууд биш байхаа. Бүлэг бүлгээрээ дов довоороо зах зээлээ атгаж байгаа болов уу. Нэг үгээр хэлбэл хуучны бөөний бараа баазыг хувьчилсан хэлбэр байх бодвол. Одоо яахав зах зээлд эхээс өөр яахав. Улс ганцхан татвараар л хянах бололцоотой. Ченж нь малчдад НӨАТ өгдөг болчихвол бүр шударга түүгээрээ янз бүрийн хөнгөлөлтөө эдэлнэ биз.

Avatar

Зочин 2019-11-21 66.181.161.83

Зун баруун аймаг яваад буцах замдаа малчин айлаас нэг төлөг зарчих гээд автал өөдөөс уг нь 200 гэж зардгийн 180 мянгад авбал авдаа гэдгийн

Avatar

zuw zuw 2019-11-21 103.26.194.67

malchidiin mal ymar unegui shahuu mahaa awch ideh geed bgaa ta nariin horongo ymuu adilhan hun bur tegsh erhtei zah zeeliin niigemd amidarch baij busdiin horongiig uneleed shuumjleed zugeer awch idii geed baidgaa bolioch malchid ymar ajilgui bgaa guilgachidiin ajilchin ymuu bitgii dawartsgaa negent l tsag minut tsuram hiihgui hodolmorloj bgaa hodolmoriinhoo ur shimiig hurteed mahaa ali boloh ondor uneet gadagsh n gargah n zah zeeliin zarchim malnuudaa

Avatar

Зочин 2019-11-21 202.21.111.170

Хятадад бүр боолоор ажиллаж байгаа

Avatar

Монголын үнэн төрх 2019-11-21 202.21.116.6

Хөдөө малчид нь бэлчээр булаацалдан, хотод ядуучид замаа булаацалдан, луйварчид нь лизенц булаацалдан алалцаж байна

Avatar

Зочин 2019-11-21 202.21.107.68

Зах зээлд ойр байгаа малчид малаа өсгөж байгаа гээд зах зээлийн үнээр ч зарахаа больсон байна лээ. Малыг нь өндөр үнээр авдаг гаднынхан байдаг гэсэн. Хэнд эрхлээд байгаа юм. Тэгээд гадаадад очоод малаа маллах гүй юу. Махаа зах зээлийн үнээр л авч байна даг.

Avatar

Зочин 2019-11-21 66.181.183.107

Арьс шир үнэгүйтлээ, төр засаг ажил хийхгүй байна ч гэх шиг. Экспортонд гаргадаг байхад "х***а нар хямдхан үнээр аваад шулаад дууслаа", "дотоодын үйлдвэрээ дэмжих хэрэгтэй" гэсээр байгаад хаалгасан. Одоо тэгээд юу гээд гонгиноод байгаа юм бээ. Экспортонд мах гаргая гэж байгаа бол малдаа вакцин тариа хий, эрүүлжүүл. Олон улсын шаардлага гэдэг чинь өөр, мань мэт гаднаа хонь нухдагтай адилгүй.

Avatar

Зочин 2019-11-21 77.111.246.109

zavsariin hms demii iluu yum yariad bhiin, mal mahnii export horidog bol bidnii songoson niigemtei niitsehgui huleen zovshoorhc bolohgui zuil, iluu huchtei duugar

Avatar

Зочин 2019-11-21 66.181.186.64

Zov zov 1 jil ajillaad um u, eed soholsuraad ireh heregtei

Avatar

Зочин 2019-11-21 66.181.161.26

юугаа солиороод байгаан хамгийн их баян татвар төлдөггүй жаргаж байгаа хүмүүс байх шүү

Avatar

Зочин 2019-11-21 202.179.24.91

Худал мөрөөдөхөө боль. Харин малчдаас малын тоогоор татвар авдаг болох хэрэгтэй. Тэгвэл малын ашиг шимээ нэмэгдүүлэхэд анхаарч эхэлнэ.

Avatar

Зочин 2019-11-21 192.82.68.142

Малчид малаа үнэтэй өгч байгаагаас махны үнэ өндөр байгаа шүү дээ хотонд нь очоод малцагаан идээ авах гэхээр хотын захын үнэ хэлээд л сууж байдаг шүү дээ татвар авдаг болох хэрэгтэй

Avatar

Зочин 2019-11-21 64.119.16.206

Малчны хотноос шууд экспортлоно гэж тэнэгтэх вий дээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж