НОК: Хүхрийн хий ихэссэн нь автомашины угаартай холбоотой

Хуучирсан мэдээ: 2019.11.21-нд нийтлэгдсэн

НОК: Хүхрийн хий ихэссэн нь автомашины угаартай холбоотой

НОК: Хүхрийн хий ихэссэн нь автомашины угаартай холбоотой

Нийслэлийн онцгой комиссоос сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр /2019.11.21/ мэдээлэл хийлээ. Өнгөрсөн шөнө буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө гурван өрхийн долоон том хүн угаарын хийнд хордсон гэсэн дуудлага мэдээлэл өгчээ.

Тодруулбал, дөрвөн том хүн, гурван хүүхэд угаарын хийнд хордсон бөгөөд нэг хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Дээрх дуудлагууд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Баянзүрх дүүргийн 21-р хороо, Сүхбаатар дүүргийн 17-р хорооноос иржээ. Сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээс хойш 423 өрхийн 1018 хүн угаарын хийнд хордсон гэх дуудлага өгч, 50 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол одоогийн байдлаар нэг хүн хэвтэн эмчлүүлж байна. Гэвч түүхий нүүрс хулгайгаар түлэх, хулгайгаар хот руу оруулж ирэх явдал буурахгүй байгаа учраас энэ төрлийн зөрчилд торгууль ногдуулж байна.

Албаныхан хэлэхдээ зуухны битүүмжлэл алдагдсанаас битүү орчинд гарсан угаарын хийнд хордож байна. Мөн яндангаа хөөлөхгүйгээс болж угаартаж байгаа ч түлш хэрэглэж байх үеийг бодвол иргэд түлшээ хэрэглээд сурсан байна гэлээ. Нийслэл хотын агаарын чанарыг зургаан төрлийн бодисоор хэмждэг бөгөөд арваннэгдүгээр сарын эхний байдлаар рм-2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оноос 50 хувь, рм-10 буюу бүдүүн ширхэгт тоосонцор 38 хувиар буурчээ.

Иргэдийн зүгээс хотын агаарын бохирдол буурсан нь нүдэн дээр харагдаж байгаа ч хүний нүдэнд харагдахгүй хүхрийн агууламж өндөр байна. Үүнээс болж толгой өвдөх зэргээр хүний эрүүл мэндэд нөлөөлж байна гэх гомдол ихээр гарч байгаа гэжээ. Агаар дахь нарийн ширхэгт тоосонцор, хүхэр хоёр шууд хамааралтай байдаг. Галлагаа хийгээгүй зуны улиралд ч хүхрийн давхар исэл 2-3 дахин их байгаа. Азотын исэл мөн 5-6 мл-ээр илүү байгаа нь /тоосонцор буураад байхад хүхэр буурахгүй байгаа/ автомашины шатахуунаас ялгарч буй бодистой холбоотой. Автомашинаас үүдэлтэй хүхрийн давхар исэл их байна гэсэн таамаглалыг мэргэжлийн байгууллага гаргасан аж. Харин хүхэрлэг хий 13 хувь, азотын хий гурван хувиар нэмэгджээ. Хүхрийн хий өссөн нь автомашины угаартай холбоотой гэж үзэж байгаа юм байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж