Ганц ангит кино кино ертөнцөд олон тэрбум долларын орлого олохоороо "ханаж цадахаа мэдэхгүй" дараагийн шинэ ангийг нь гаргачихдаг тал бий. Харин Жокер киноны хоёрдугаар анги гарах уу гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг татаж эхэлжээ.
Жокер кино үнэхээр их ашиг олж, Бокс Оффисын түүхэнд хамгийн алдартай R үнэлгээтэй кино болж чадсан. Киноны найруулагч Тод Филипс дараагийн ангийг хийх сонирхолгүй байгаа бөгөөд нэмээд байх үйл явдал байхгүй хэмээж байсан. Гэхдээ цаг, цагаараа байдаггүй бололтой. Варнер Брос Жокерийн хоёрдугаар ангийг найруулагч Тод Филипс, зохиолч Скот Силвер нартай дахин хамтарч хийхээр болсон талаараа зарлажээ.
Гэвч дээрх мэдээлэл тийм ч баттай биш бололтой. Маш олон мэдээллийн эх сурвалжууд Жокерийн дараагийн шинэ анги гарах тухай мэдээлсэн ч үнэн хэрэгтээ Жокерийн дараагийн ангийн хувьд ногоон гэрэл асчхаагүй байна. THR-ынхан Жокерийн дараагийн анги гарна гэсэн мэдээлэл хий хоосон худал зүйл хэмээн мэдэгдэв. Харин тус киноны шинэ ангийг хийх хүсэлтэй байгаа эрх мэдэлтнүүд үнэн хэрэгтээ найруулагч Тод Филипс болон зохиолч Скот Силвертэй өнөөдрийг хүртэл тохиролцоогүй байгаа юм байна.
Мэдээж Жокер кино төсөөлснөөс илүү их ашиг олсон тул Варнер Бросын шунал хөдөлж, дараагийн шинэ ангийг хийхийг хүсч байгаа нь ойлгомжтой. Мөн дараагийн ангийг нь хийе гэхэд боломжгүй зүйл ч байхгүй. Гэвч баттай эх сурвалжууд Жокерийн дараагийн ангитай холбоотой ямар ч бодит ажил хэрэг эхлээгүй байгааг мэдээлж байгаа. Харин сүүлийн үед Филипс болон Жокерт тоглосон жүжигчин Хоакин Феникс нар Жокерийг үргэлжлүүлж болох хэд хэдэн санаа байгааг хэлж байгаа. Тиймээс хаалга арай ч хаагдчихаагүй байна. Жокерийн хоёрдугаар анги гарах болов уу?
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: comicbook.com
Холбоотой мэдээ