Жудо: Осакагийн “Гранд Слам” маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.21-нд нийтлэгдсэн

Жудо: Осакагийн “Гранд Слам” маргааш эхэлнэ

Жудо: Осакагийн “Гранд Слам” маргааш эхэлнэ

2019 оны IJF World tour -н ээлжит тэмцээн Япон улсын Осака хотод арваннэгдүгээр сарын 22-24-ны хооронд зохион байгуулагдана. Энэ удаагийн Осакагийн Гранд Сламд 5 тивийн 94 улсын 534 тамирчин өрсөлдөж байгаагаас Монгол Улсаас эрэгтэй 10, эмэгтэй 4 нийт 14 тамирчин оролцоно. Тухайлбал: Эрэгтэйчүүүдийн -60 кг-д Л.Өнөболд , Э.Ариунболд , -66 кг-д Г.Хэрлэн , -73 кг-д Г.Одбаяр , -81 кг-д О. Ууганбаатар , Н. Дагвасүрэн, -90 кг-д Г.Алтанбагана , -100 кг-д Л.Отгонбаатар , +100 кг-д Н.Түвшинбаяр , О. Цэцэнцэнгэл , эмэгтэйчүүдийн -48 кг-д М.Уранцэцэг, -52 кг-д Л. Сосорбарам, -57 кг-д Д. Сумьяа , -63 кг-д Б. Ганхайч нар Осакагийн “татами”-д зодоглоно.

Энэ оны сүүлийн IJF World Tour -н тэмцээн “Qingdao Masters 2019” арванхоёрдугаар сарын 12-14-ны хооронд Хятадын Чиндао хотод зохиогдоно.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж