Гурван жилийн өсөлтөө нурааж, Монголыг ирээдүйг золих гэж байна уу, эрх баригчид аа | News.MN

Гурван жилийн өсөлтөө нурааж, Монголыг ирээдүйг золих гэж байна уу, эрх баригчид аа

Гурван жилийн өсөлтөө нурааж, Монголыг ирээдүйг золих гэж байна уу, эрх баригчид аа

Гурван жилийн өсөлтөө нурааж, Монголыг ирээдүйг золих гэж байна уу, эрх баригчид аа

2016 оны зургадугаар сар: Сонгуулийн дараах Монголын эдийн засгийн тоонуудыг харвал инфляци 1.6 хувь, валютын ханш 1900 орчим төгрөгтэй тэнцэж байлаа. Өнгөц тоонуудыг харвал харьцангуй сайн үзүүлэлт. Гэвч эдийн засгийн бодит дүр төрх үүнээс тэс эсрэгээрээ байв. Гадаад валютын нөөц тэрбум ам.доллар хүрэхтэй, үгүйтэй. Үүнээс удахгүй төлөх зээл, өрөө хасаад тооцвол -400 сая ам.доллар буюу валютын нөөц шавхагдсан байдалтай байв. Эрсдэл нэмэгдэхийн хэрээр банкуудын зээлжүүлэлт тасалдсан, иргэд, байгууллагуудад зээл олдохгүй. Олдлоо гэхэд жилийн 20 гаруй хувьтай байсан. Монголын эдийн засаг дефолтод орох, валютын ханш доош татаж байгаад тавьсан резин шиг харвах шахсан, ийм эрсдэлтэй нөхцөлд Монгол Улс байсан юм. Энэ байдлаас гарахын тулд хамгийн түрүүнд Монголбанкнаас бодлогын хүүгээ 10.5 хувиас 4.5 нэгж хувиар огцом нэмэгдүүлж, 15 хувьд хүргэж билээ. Ингэснээр тухайн үед өдрөөс өдөрт нэмэгдэж байсан зах зээлийн долларжилтыг сааруулж, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгт итгэх итгэлийг бага боловч сэргээсэн байдаг. Гэсэн хэдий ч 2016 оны арваннэгдүгээр сард ханш огцом савлаж, хар зах дээр 2700 төгрөгт хүрч, олон нийтийг сандаргаж байсныг уншигч та мартаагүй байх. Мөн 2016 оны жилийн эцэс гэхэд ДНБ -1.4 хувиар агшсан билээ. Харьцангуй богино хугацаанд эдийн засгийг сайжруулах арга хэмжээг төрөөс хэрэгжүүлснээр 2017 оноос илааршиж эхэлсэн. Үүнд түүхий эдийн экспортын үнэ сэргэсэн төдийгүй ОУВС-гийн дэмжлэгийг авч “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т орох зэрэг дэмжлэгүүд бүрдсэн байлаа. Үүнээс хойш манай улс хугацаа нь тулсан өр төлбөрийнхөө төлөх хугацааг нь хойшлуулсан, хөтөлбөрт хамрагдсанаас үүдэн хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн, зээлжих зэрэглэл нэмэгдсэн, валютын нөөц өссөн, инфляци, ханш тогтворжсон гээд эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтүүд бий болсныг санах хэрэгтэй юм. Тухайлбал, бодит эдийн засагт уналтын доод үед ДНБ-ий бодит өсөлт 2016 оны  гуравдугаар улиралд -6 хувь, дөрөвдүгээр улирлынх -1.4 хувьтай байж. Харин Төв банкны тасралтгүй явуулсан зөв замнал, хүчин чармайлтын үр дүнд эдийн засагт сэргэлт бий болсноор 2019 оны эхний хагас жилийн байдлаар өсөлт +7.3 хувь болж эрчимжжээ. Түүнчлэн, өрхийн бодит орлого 2014 оны нэгдүгээр улирлаас 2016 оныг дуустал 12 улирал дараалан агшиж байсан бол 2017 оны нэгдүгээр улирлаас хойш сүүлийн 10 улирал дараалан инфляцийг давж бодитоор өсөв. Энэ бол бодит үр дүн гэдэгт хэн ч маргахгүй байх аа. Ажилгүйдлийн түвшин 2016 оны нэгдүгээр улиралд 11.6 хувь байсан бол 2018 оны дөрөвдүгээр улиралд 6.6 хувь болж буурлаа.

Санхүүгийн секторт ямар өөрчлөлт гарсан бэ: Үүнийг сэтгэл хөөрлөөр дүгнэх гэхээс илүү мөнөөх л бодит тоон баримтад түшиглэн мэдээлэл хүргэх нь илүү ойлгомжтой байх биз. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2015 оны долдугаар сараас хойш 11 сарын турш зээлийн хэмжээ сардаа дунджаар таван хувиар агшиж байжээ. Харин гурван жилийн дараа буюу 2018 онд банкны салбар 22 их наяд төгрөг, 2019 оны эхний есөн сарын байдлаар 15 их наяд төгрөгийн зээлийг зах зээлд нийлүүлсэн байх юм. Ингэснээр зээлийн үлдэгдэл 2018 онд 3.6 их наяд төгрөгөөр, 2019 оны эхний есөн сарын байдлаар 1.7 их наяд төгрөгөөр өсөлттэй гарсан нь  бодит өсөлт биш гэж үү. Тэр дундаа бизнесийн зээлийн өсөлт  өнгөрөгч оны хоёрдугаар улирлаас хойш зургаан улирлын турш хоёр оронтой тоогоор өссөн нь бодит дэмжлэг болсныг бизнес эрхлэгчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байх юм. Зээлийн жигнэсэн дундаж хүү 2011 оны нэгдүгээр сараас хойш өсч оргил үедээ мөнөөх л 2015 оны арваннэгдүгээр сард 20.6 хувьд хүрч байсан бол эдийн засаг тогтворжиж, макро эрсдэл буурснаар хүү өнгөрөгч оны сүүлээс энэ оны есдүгээр сар хүртэл 16.9 хувьд хадгалагдаж байна. Монголын эдийн засагт гялтайх төдий ч гэсэн өөрчлөлт гарсан эдгээр он жилүүд 2020 оны хэт хийсвэр төсөвтэй хамт урсан алга болох вий гэсэн эмзэглэл эдийн засагчдад байгааг ч энэ дашрамд зориуд онцолъё. Монгол Улс 211 оноос хойш дандаа алдагдалтай төсөв баталж байсныг бид мартаагүй байна. Харин 2018 оноос хойш анх удаа тэнцэл эерэг болж, татварын орлого хоёр жилийн хугацаанд 20-30 хувийн өсөлтийг заалаа. Улсын хэмжээнд 2016 оны сонгуулийн дараах гурван сард дефляци ажиглагдаж байсан бол эдийн засаг сэргэж, эрэлт нэмэгдсэнээр инфляци зорилтот түвшний хэмжээнд тогтворжих суурийг бат бөх тавьж өгөв. Үүнийг амжилт гэж хараад байгаа юм. Хэдийгээр сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт инфляцийн 40 орчим хувийг хэрэглээний сагсны 20 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг мах, хүнсний ногоо, шатахуун, хатуу түлш зэрэг 3-4 төрлийн бүтээгдэхүүнтэй холбон тайлбарлаж байгаа ч оны эцэст инфляци зорилтот найман хувьдаа хүрнэ гэсэн өөдрөг хүлээлт байгааг ч мэргэжлийнхэн онцолжээ.

Валютын орох урсгал, валютын нөөц: Монгол Улсын төсөв санхүү хэр зэрэг сахилга баттай, эдийн засагт эерэг дүн гарснаар хэмжихээс гадна олон улсын санхүүгийн байгууллагуудын өгсөн үнэлэлт, дүгнэлт гол шалгуур болдог. Тэр ч утгаараа Moodys, Fitch, S&P зэрэг санхүүгийн байгууллагууд 2014 оноос тасралтгүй гурван жил Монгол Улсыг хасах зэрэглэлтэй хэмээн үнэлж байлаа. Тухайлбал, Moodys Caa1, Fitch B-, S&P B- хэмээн үнэлж байсан бол энэ үнэлгээ 2018 оноос сайжирч Moodys B3, Fitch B, S&P B гэсэн тогтвортой төлөвт үнэлж эхэлсэн юм. Мөн Валютын нийт нөөц 2012 оноос эхлэн огцом буурч, гурван жилийн өмнө тэрбум ам.доллар байсан бол энэ оны есдүгээр сарын байдлаар 3.9 тэрбум ам.долларт хүрчээ.  Гадаад худалдааны эргэлт 2016 онд 8.3 тэрбум ам.доллароос өнгөрөгч онд 12.9 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Мөн экспорт 2015 онд 4.7 тэрбум ам.доллар байсан бол долоон тэрбум ам.доллар болж тус, тус өссөн байна. Монгол Улсын эдийн засгийн амин чухал тариа болдог уул уурхай болон түүнийг дагасан гадаадын шууд хөрөнгө оруулалт ч 64 саяас 2.2 тэрбум ам.долларт хүртлээ өссөн гэх мэтээр эдийн засгийн эерэг өөрчлөлтүүдийг дурдаад байвал барагдахгүй. Гэтэл…

2020 он бол сонгуулийн жил: Сонгуулийн жилд төсөв санасан ёсоор тэлж, батлагдлаа. Дагаад мөнгөний бодлогын орон зай ч хумигдаж буй. Үүнтэй зэрэгцээд ирэх жилүүдэд гадаад нөхцөл байдлаас үүдэлтэй тогтворгүй, тодорхойгүй байдал үүсэх магадлал өндөр буйг мэргэжилтнүүд онцолж байна. Товчхондоо, хэдийгээр эдийн засагт гэрэл гэгээ гарсан гурван жил өнгөрч байгаа ч ирэх жилүүдэд дахиад л эрсдэл үүсэх магадлалтай гэж дүгнэв. 2021 онд дахиад л өндөр дүнтэй өр, төлбөр төлнө гэх зэргээр асуудлыг дурдаж болно. Ийм нөхцөл байдалд улс төр болон эдийн засгийн тогтвортой, тууштай бодлого маш чухал байдаг ч манай эрх баригчдад үүнийг ойлгох ухаан алга. Монгол Улс дөрвөн жил чилийтлээ зүтгэж бүтээсэн эдгээр үр дүнгээ нураах юм бол дахиж хэн ч биднийг тоож харьцахгүй гэдгийг эрх баригчид эрх биш эргэцүүлж байгаа хэмээн найдаж сууя.

Б.ЭРХЭС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЖИНХЭНЭ ҮНЭН 2019-11-21 103.111.68.3

2012-2016 ОНД АН-ХАНЫ ТАВЬСАН ИХ ӨРИЙГ МАН ОЛСОН ЖААХАН МӨНГӨӨРӨӨ ТӨЛСӨӨР Л СУУНА ДАА. ЯМАР НАМ БАЙХ НЬ СОНИН БИШЭЭ УЛСАА БОДОЖ БАЙМААР ЮМ НЭГ НЬ ИХ ӨР ТАВЬДАГ НӨГӨӨ НЬ ТҮҮНИЙГ ДАРАХ ГЭЖ СУУДАГ ИНГЭЖ Л СОНГУУЛИЙН 4 ЖИЛ ӨНГӨРСӨӨР МОНГОЛ ДУУСЧ БАЙНА ДАА ЖААХАН БОДОЛТОЙ БАЙМААР БАЙНА. ЭНЭ ТӨРӨӨС ЭЛБЭГЭЭ. М. З ЭНХБОЛДУУДЫН БҮЛЭГЛЭЛИЙГ ТӨРӨӨС ХОЛДУУЛЖ БАЙЖ Л МОНГОЛ ХӨГЖИНӨ ДӨӨ. ЯЛАНГУЯА З.ЭНХБОЛДЫГ ШҮҮ

Avatar

хэхэ 2019-11-21 183.81.171.2

яагаад саарал жагсаалтад орчихсон юм бэ. орлого нэмэгдэж, амьдрал сайжраад уу

Avatar

Ард 2019-11-21 49.0.212.1

Дифляц -1,5 , инфиляц -1,5 гэдгийг ялгадаг этгээд бичиж баймаар юм ээ, нөгөө хууль гэдэг нь хаана байна аа…

Avatar

Зочин 2019-11-21 64.119.23.140

Суулийн 3 жил бид баяжиж, амьдрал цэцэглэж бсн юмуу. Мэдээгуйштэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж