Дэлхийн терроризмын индекс 2019: Монгол Улс терроризмын аюул огт байхгүй

Хуучирсан мэдээ: 2019.11.21-нд нийтлэгдсэн

Дэлхийн терроризмын индекс 2019: Монгол Улс терроризмын аюул огт байхгүй

Дэлхийн терроризмын индекс 2019: Монгол Улс терроризмын аюул огт байхгүй

“London Institute for Economics and Peace” байгууллагаас Дэлхийн Терроризмын Индексийг жил бүр танилцуулдаг билээ. Энэ жилийн тайланг өчигдөр /2019.11.20/ танилцуулсан байна.

Уг тайланг Афганистан, Ирак, Нигери, Сири зэрэг улсууд тэргүүлж байгаа бол Монгол Улс “терроризмын аюул огт байхгүй” гэсэн ангилалд багтжээ. Энэ ангилалд Монголоос гадна Сингапур, Куба, Умард Солонгос, Туркменистан, Беларусь зэрэг улсууд багтсан байна.

Дэлхийн нийт хүн амын 99.7 хувь нь оршин суудаг 163 улсыг оролцуулсан уг судалгааны хариуг терроризмын аюул “маш өндөр”, “өндөр”, “дунд зэрэг”, “бага”, “маш бага”, “огт байхгүй” гэсэн зургаан ангилалд хуваадаг.

Тайлангаас харахад 2018 оны байдлаар судалгаанд оролцсон 163 улсаас 103-д нь хамгийн багадаа нэг террорист халдлага болсон байгаа юм. Харин 71 улсад нь террорист халдлагын улмаас багадаа нэг хүн амиа алдсан гэжээ.

Эх сурвалж: reliefweb.int

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж