ЦЕГ: БНХАУ-ын иргэд эртний эдлэл хилээр гаргахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2019.11.21-нд нийтлэгдсэн

ЦЕГ: БНХАУ-ын иргэд эртний эдлэл хилээр гаргахыг завджээ

ЦЕГ: БНХАУ-ын иргэд эртний эдлэл хилээр гаргахыг завджээ

Монгол улсад аялал жуулчлалын гэрээгээр орж ирсэн БНХАУ-ын иргэн, 40-45 орчим насны хоёр эрэгтэй барилгын ажил хийх явцдаа вааран савтай алтан шар өнгөтэй бурхан, ембүү, эртний цаасан болон гуулин зоос мөн хятад ханзаар бичсэн гэрээслэл зэрэг эд зүйл олсон аж.

Улмаар дээрх эд зүйлсийг мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгөлгүйгээр БНХАУ-руу хууль бусаар гаргахаар бэлтгэж байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу түр оршин суугаа хаяг болох Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрээс илрүүлэн дайчлан баривчилжээ. Хураан авсан эд зүйл нь цагаан тугалга зэс төмөр цайрын орцтой эд зүйл болох нь шинжилгээгээр тогтоогдоод байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж