Монголын Сагсан бөмбөгийн ертөнц хоёр холбооны асуудлаас болж, хоёр лигийн нүүр үзээд багагүй хугацаа өнгөрчээ. Хэдхэн хоногийн өмнө Монголын Үндэсний Супер Лиг нээлтээ хийсэн бол маргааш /2019.11.22/ 18.00цагт Гоё Дээд Лиг спортын төв ордонд нээлтээ хийнэ. Нээлтийн тоглолт өнгөрсөн жилийн дэд аваргууд Хасын Хүлгүүд баг, энэ жил лигт шинээр элсэн орж буй Эрдэнэтийн Уурхайчид багуудын хооронд өрнөнө. Лигийн нээлтийн үеэр сонирхол татахуйц зүйл болж байгаа нь сагсан бөмбөгийн Олон улсын хэмжээний мастер Ш.Сэдбазарын зодог тайлах ёслол болон түүний 8 дугаарыг мөнхлөх ажиллагаа болно. Тэрбээр Монголын сагсан бөмбөгийн хөгжилд 20 гаруй жил зүтгэж, Jakarta-2018 Азийн наадамд Монголын шигшээ багийг дасгалжуулж байсан билээ.
Нээлтийн өдрийн сүүлийн тоглолт өнгөрсөн жилийн аваргууд Алдар Танан Гарьд баг болон дан залуучуудаар эгнээгээ зузаатгасан 23 СТОРМ багуудын хооронд болж өндөрлөнө.
Энэ жилийн Гоё Дээд Лигт зургаан баг өрсөлдөнө . Үүнд:
- Алдар Танан Гарьд
- Хасын Хүлгүүд
- Хан-Уул Хангарьд
- Багануур хотын баг
- 23 СТОРМ
- Эрдэнэтийн Уурхайчид
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ