Спорт аялал ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Спорт аялал ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ

Энэ сарын 26-нд Сүхбаатарын талбайгаас гараагаа эхэлсэн “Хэнтий-2010” спорт аялал Улаанбаатар, Хар зүрхний хөх нуур, Хангал нуур, Бэрээвэн хийд, Биндэрийн овоо, Өглөгчийн хэрэм,  Дуурлигийн нарс, Дэлүүн болдог, Гурван нуур, Чингэсийн далан, Бөөгийн отог, Хэрлэнгийн хөдөө арал,  Аварга тосон гэсэн маршрутаар ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ. Уг аялалд нийслэлийн төр захиргааны байгууллага, биеийн тамирын спортын газар, дүүргүүдийн биеийн тамир спортын хороодын 20 гаруй албан хаагч оролцож байгаа аж. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгаль, түүх соёлын дурсгалт газрууд, угсаатан зүй, ахуй амьдрал, цаг үеийн байдалтай холбоотой мэдээллийг аяллын үеэр бэлтгэн, олон нийтэд хүргэхээр төлөвлөөд байгаа гэнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж