Түүхийн хуудаснаа мартагдсан үзэсгэлэнт самурай нар | News.MN

Түүхийн хуудаснаа мартагдсан үзэсгэлэнт самурай нар

ХҮМҮҮС

Түүхийн хуудаснаа мартагдсан үзэсгэлэнт самурай нар

Түүхийн хуудаснаа мартагдсан үзэсгэлэнт самурай нар

Орчин үеийн поп соёл Японы эрэлхэг дайчин самурай нарыг ихэд сонирхож, тэднийг судалж, кино ч хийдэг. Гэвч тэд бүгд эрчүүд байдаг. Харин түүх эмэгтэй самурай ч байсан,  тэд эрчүүдээс  дутахгүй чадварлаг дайчид байсныг илтгэж байна.

Онна бүгэйша гэгддэг эмэгтэй самурай нар бүх төрлийн зэвсэг эзэмшиж, бие хамгаалах, тулалдах чадварт мэргэжлийн түвшинд бэлтгэгдэг байжээ.  Тэд голдуу нагината буюу саваат илд хэрэглэж, давхар тантожицү буюу хутгаар тулалдах, кайкэн буюу од шидэх эрдэмд суралцдаг байсан гэнэ. Түүнчлэн төгс бэлтгэгдсэн эмэгтэй самурай нар эрэгтэй самурайтай яг ижил тулаанд мөр зэрэгцэн тулалддаг байжээ.

Тэдний дундаас Томоэ Гозэн, Хангаку Гозэн, Нанако Такэко нар авьяас чадвар, хатан зоригоо түүхийн хуудсанд хамгийн тодоор мөнхөлж үлдээсэн байна.

NEWS агентлаг энэ долоо хоногийн ХҮМҮҮС буландаа түүхийн явцад мартагдсан тэдгээр эмэгтэй самурай нарыг онцолж байна.

ТОМОЭ ГОЗЭН

Томоэ Гозэн 1184 оны Авазугийн тулаанд өөрийн үнэнч байдал, тулааны чадвараа гайхуулж чадсан нэгэн. "Хэйкэгийн түүх" номонд түүнийг "Томоэ үнэхээр сайхан бүсгүй байсан. Цагаан царай, урт үс, гоолиг биеийг нь бүгд биширдэг байлаа. Тэр үнэхээр хосгүй харваач. Илдээ атгасан цагт морьтой, морьгүй мянган эрс бүү хэл бурхан, чөтгөртэй  тулалдахаар хүчирхэг бүсгүй. Тэрээр эмнэг сургах гайхалтай авьяастай. Ёошинака ноён түүнийг хамгийн том ахмадаараа томилон хамгийн хэцүү тулаануудад илгээдэг байлаа. Тэр бат бөх хуяг, томдсон сэлэм, хүчирхэг нумаараа дайныг урлаг болгодог бүсгүй байсан юм" хэмээн бичжээ.

Томоэ Гозэн бол алдарт жанжин Имай Канэхирагийн дүү. 1157 онд төрөөд, дайчин хүн гэхэд гайхмаар урт насалж, 1247 онд нас барсан.

Түүний гэр бүл Ёшинака ноёнд зүтгэдэг байжээ. Аав Накахара Канэто нь ноёны үнэнч зөвлөх, ээж нь ноёны сувилагч, хоёр ах нь ноёны чадварлаг жанжид байв.

Томоэ 25 настайдаа 1182 онд 300 самурай удирдан Тайра бүлгийн 2000 дайчны эсрэг тулалдан ялалт байгуулжээ. Ингэснээр ноён Ёшинака Киотог эзлэн Минамото бүлгийг удирддаг болсон ч 1184 оны хоёрдугаар сарын 21-ний Авазугийн хүч тэнцвэргүй тулаанд ялагджээ. Тулаанд ялагдсаны дараа түүний цөөхөн цэрэг амьд үлдсэн бөгөөд Ёшинака зоригт самурай Томоэг зугтаалгаад өөрөө амь үрэгдсэн байна.

 

 

ХАНГАКУ ГОЗЭН

Хангаку Гозэн Томоэгийн бүлэгт үнэнчээр зүтгэж, 10 мянган цэргийн эсрэг гурван мянган цэрэг удирдан байлдаж байснаараа алдартай.

Уран зохиолд түүнийг "Эр хүн мэт зоригтой, цэцэг лугаа үзэсгэлэнтэй" хэмээн бичиж үлдээсэн нь олон.  Тэрээр 1185 он хавьцаа амьдарч байсан гэдэг. Түүний аав нь Жо Сүкэкүни гэгч эрэлхэг дайчин, ах нар нь Жо Сүкэнага, Жо Нагомочи гэгч дайчид гэнэ.

1180-1184 онд Томоэ Гозэн олон тулаанд ялалт байгуулж байсан, эцэстээ хүч тэнцвэргүй тулаанд орж ялагдсан тухай дээр өгүүлсэн. Харин 1201 онд Томоэ Жо Сүкэморитой хамтран дахин арми босгож, Сасаки Морицуна ноёны дайралтад Томоэгийн жанжин Хангаку Гозэн гурван мянган цэрэг толгойлон Хожо бүлгийн 10 мянган цэргийн эсрэг тулалджээ. Удаан үргэлжилсэн тулааны эцэст Хангаку суманд оногдон шархдаж, дайснууддаа олзлогджээ. Хангакуг Камакурад аваачсан бөгөөд тэнд Асари Ёошидо гэх Кай-Гэнжи бүлгийн баатар эр түүнтэй гэрлэж, хамтдаа Кайд амьдран нэг охин төрүүлжээ.

Хангаку ихэвчлэн эмэгтэй цэргүүдийг удирддаг байсан гэдэг.  Түүний цэргүүд тулалдах биш голдуу хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байв. Тиймдээ ч Хангакугийн цэргүүд морьтой дайснуудын эсрэг  саваа илд эзэмшсэн байдаг байжээ.

Цаг үе улиран өнгөрсөөр Эдогийн үеийн эхээр буюу 17-р зуунд Японд эмэгтэй хүний эзлэх байр суурь багасч эхлэв. Нийгмийн өөрчлөлтийг дагаад эмэгтэй самурай нар ажлаа орхиж үнэнч эхнэр, халамжит ээж болохоос өөр аргагүйд хүрцгээлээ. Ийнхүү тэд морин дэл дээр байлдаж явахын оронд аялах ч эрхгүй гэрийн сахиул болцгоов.

Гэсэн хэдий ч сургуулиуд охидод саваад илд эзэмшихийг заасаар байлаа. Учир нь эр нөхрүүд нь дайн тулаанд явсан хойгуур эхнэрүүд гэр орон, үр хүүхдээ гаднын халдлагаас хамгаалахад бэлэн байх хэрэгтэй гэж үзэж байж.

Ингэж явсаар 19-р зуунд өөр нэгэн эмэгтэй самурайн нэр Япон даяар цуурайтаж эхлэв.

НАКАНО ТАКЭКО

Накано Такэко эмэгтэй дайчдын Жошитай багийг удирддаг байлаа. Саваат илдийг гарамгай эзэмшсэн Накано нийт 172 самурайн аминд хүрсэн гэдэг.

Накано Такэко 1847 оны дөрөвдүгээр сард төрж, 1868 оны аравдугаар сарын 16-нд Японы эзэнт гүрний цэргүүдийн эсрэг тулалдаж яваад цээжиндээ бууны сумны шарх авч, нас баржээ. Дайсан нь түүний толгойг өндрөөр үнэлснийг Накано мэдэж байсан учир үхэхдээ дүү Юүкогоос тусламж гуйжээ. Түүний хүсэлтийн дагуу Юүко эгчийнхээ толгойг дайсны гарт орохоос сэргийлж, өөрөө толгойг нь тасдан Хокай сүмийн ариун модон доор булсан гэдэг. Хожим түүний толгойг булсан газар түүнд зориулж хөшөө босгосон байна.

Өдгөө Накано Такэкогийн дурсгалыг хүндэтгэн хаврын Айзу наадмын үеэр охид толгойдоо алчуур зүүн жагсдаг гэнэ.

 

 

 

 

Б.АМАРБАЯСГАЛАН

ЭХ СУРВАЛЖ: JAPANTIMES.CO.JP 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 11 цагийн өмнө 24.46.100.17

Samurai bol yzguurtnuud bogood tseregjij mergeshsen daichin humuus

Avatar

Зочин 2019-11-21 202.179.27.2

Самурай гэдэг чинь нэг ёсны хөлсний а******н. Ийм муухай юмыг сурталчилах ямар хэрэг байна. Жоохон толгойгооо ажлуулж байл даа.

Avatar

546564 2019-11-21 122.201.23.44

эмэгтэй хүнийг самүрай гж хэлдгүй бсн бхаа

Avatar

Bullshido 2019-11-21 98.253.30.34

Bid nar Jap samurai avgaichuudiig dursan sanaj yavah estoi iym bna ldaa. Hend ch hereggui iim hachin iym tavij webiinhee zaig bogloh ymar hereg bnaa.

Avatar

Зочин 2019-11-21 66.181.170.73

дороос гээд аль таарсан газар бүрээсээ зогсоо чөлөөгүй нөхөр хайн бэдрэх нь нэн шаналгаатай гэж дээ.

Avatar

Зочин 2019-11-21 66.181.170.73

Майнайд ч гэсэн эрмгийн дайчин зоригтой, ухаантай, үнэнч журамтай, цэвэр ичимтгий эмэгтэйчүүд байсан юм шүү. Харин сүүлийн үеийн хошин шогийн киночид монгол эмэгтэйчүүдийг эрээ цээргүй п.орно, хүрээ хөдөөгүй нөхөр хайсан гурван эмэгтэйгээр монгол эмэгтэйг төсөөлнө гэдэг аймшигтай. хөгшин өвгө дээр очиж янханчлах, айлын нөхөртай амраглаж тагтаар дамжих, ажлын газрынхаа харцуулыг ангуучлах, ресторан, бар, гудамж, талбай, жорлон, суултуур, хөдөө, гадаа, сум, суурин, хот айл, аян зам, ширээ сандал

Avatar

өөө 2019-11-21 122.201.23.44

цэвэр ичимтгий гнээ хаххаххаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж