Драмын театрын отгон хос | News.MN

Драмын театрын отгон хос

Драмын театрын отгон хос

Драмын театрын отгон хос

Улсын драмын эрдмийн театраас төрөн гарсан залуу хос бол Соёлын тэргүүний ажилтан Г.Алтангэрэл, Г.Номуун нар юм. Тэд авьяаслаг уран бүтээлч гэдгээ энэ цаг үеийн тайз, дэлгэцийн дүрээрээ харуулж буй залуу уран бүтээлчид. Залуу жүжигчин Г.Номууны хувьд МҮОНТ-ийн "Босго тотго”, "Нарны жим” олон ангит кинонд , сургуулиа төгсөөд "Эмоци” продакшнд ажиллаж байхдаа "Гурван найз” кинонд тоглосон бөгөөд 2016 онд ганц хүний жүжгээр “Гэгээн муза” наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагнал мөн 2018 онд “Гэгээн муза” наадмаас шилдэг залуу уран бүтээлч шагналыг хүртэж байсан. Тэрбээр Улсын драмын театрын жүжигчин болоод удаагүй байхдаа Жульеттад тоглосон билээ. Харин Г.Алтангэрэлийг “Аав”, “Зангараг”, “Ану хатан” зэрэг киноны дүрээр нь, театрын тайзнаа “Ромео Жульетта” жүжгийн Тибальт , мөн “Тэнгэрийн хүү” жүжгийн Модун шаньюугийн дүрээр хүмүүс сайн мэдэх биз.

Драмын театрын отгон хос энэ сарын 6-12-нд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан 19 дэх удаагийн дэлхийн хоёр хүний жүжгийн олон улсын фестивальд амжилттай оролцож, эх орондоо ирээд удаагүй байгаа билээ. Ийнхүү тэдэнтэй уулзахаар Улсын драмын эрдмийн театрыг зорин очлоо.


Биднийг очих үеэр Дорнод аймгийн залуу найруулагч Б.Мөнх-Амьдралын зохиолоор найруулж буй “Миний аав, миний баатар” хүүхдийн жүжгийн сургуулилттай байв. Жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар удахгүй тайзнаа тавигдах цоо шинэхэн жүжгийн сургуулилтын үеэр цаг гаргаж, бидэнтэй яриа өрнүүлсэн юм.

Уг олон улсын фестивальд Монгол Улсаа төлөөлж  В.Красногоровын  “Хувь заяаны хүлээс” хэмээх жүжгээр анх удаа оролцож, олны таашаалд нийцсэн “Special performance” шагнал хүртсэн гурван жүжгийн нэгээр шалгарчээ.

Жүжигчин Г.Алтангэрэл “Манай жүжгийн хувьд үзэгчид маш сайхан хүлээж авсан.  “Хувь заяаны хүлээс” жүжиг бол уянгын драм.Жүжгийн маань найруулагчаар УДЭТ-ын найруулагч О.Итгэл маань ажилласан. Энэ олон улсын фестивальд оролцохоос өмнө “Гэгээн муза” наадмын улсын уралдаан болж, шилдэг гурван жүжгийн нэгээр манай жүжиг маань шалгарч, “Гэгээн муза” наадамд өрсөлдөх эрхээ авсан. Тэр улсын уралдааны үеэр ч гэсэн монголчууд үзэхдээ маш сайхан хүлээж авч байсан юм. Тэгээд БНСУ-д дахин жүжгээ тоглоход эх орондоо тоглож байгаа юм шиг маш сайхан хүлээж авсан” гэдгийг хэлж байв.Бидний энэхүү фестивальд оролцоход гүүр болж өгсөн Гэгээн муза академийнхаа хамт олонд баярласнаа илэрхийлье" гэв

“АХЫНХАА ҮСИЙГ СҮЛЖЭЭД ӨГӨӨЧ” ГЭЖ ГАНЦХАН Г.НОМУУНД Л ХЭЛДЭГ БАЙЛАА”

Жүжигчин Г.Алтангэрэлийн хувьд багаасаа л урлагт их ойр өссөн байна. Учир нь түүний аав Т.Ганболд нь хөгжмийн зохиолч хүн учраас тэдний гэрээр тухайн үед яруу найрагч О.Дашбалбар, Д.Сосорбарам гээд нэртэй хөгжмийн зохиолчдын хөл тасардаггүй байсан аж. Аав нь түүнийг бага байхаас л гэртээ төгөлдөр хуур хөгжим дээрээ хөгжмөө зохиож, заримдаа дуу дуулна. Тиймдээ ч багын дуучин болох мөрөөдөлд хөтлөгдсөн хүүхэд байсан тухайгаа дурсан ярилаа.

Тэгээд наймдугаар анги төгсдөг жил нь аав нь түүнд зөвлөхдөө “Дуучин сайхан мэргэжил л дээ. Гэхдээ жүжигчин болох юм бол дуугаа ч дуулна, жүжиглэнэ, бүжиглэнэ гээд бүгдийг хийдэг мэргэжил. Чи нэг бодож үзээч” гэж зөвлөжээ. Аавынхаа зөвлөгөөний дагуу Г.Алтангэрэл хүү драмын театрт очиж “Гол дүрийн амрагууд” жүжгийг үзэж, тэр жүжгээс жүжигчин болох хүсэлд автагдсан гэнэ.

Харин Г.Номууны ээж Улсын драмын эрдмийн театрын эмэгтэй жүжигчдийн хувцасны эрхлэгч учраас түүний бага нас драмын театрт өнгөрсөн гэж хэлж болно. Тиймдээ ч жүжигчин бүсгүй багаасаа л энэ улаан театрт жүжигчнээр ажиллана гэж мөрөөддөг байж. Ээжтэйгээ ажил дээр нь хамтдаа ирж, театрын бүх жүжгийг алгасалгүй үзэж, үгийг нь хүртэл нэг бүрчлэн цээжилчихдэг хүүхэд байсан тухайгаа ярьсан юм. Тэр л хүсэл мөрөөдлөөрөө өнөөдөр мөрөөдлийн театртаа жүжигчнээр ажиллаж байгаадаа баяртай байдаг гэдгээ хэлж байв.

Хос залуус Соёл урлагийн их сургуулийн оюутан цагаасаа л бие биенээ таньдаг байсан бөгөөд  Жүжигчин Г.Алтангэрэл гуравдугаар курсийн оюутан байхад Г.Номуун нэгдүгээр курсийн оюутан байжээ. Жүжигчин Г.Алтангэрэл “Би чинь урт үстэй. Хүн болгоноор үсээ сүлжүүлдэггүй. Зөвхөн ээж, эгчээрээ л сүлжүүлнэ. Тэгээд заримдаа ажил дээр ирэхээрээ “Ахынхаа үсийг сүлжээд өгөөч” гэж ганцхан Г.Номуунд л хэлдэг байлаа. Тэр мөчөөс л бидний хайрын гал ассан юм уу даа. Бараг үсээрээ л даллачихсан юм уу даа” хэмээн хошигноод авав.

Харин жүжигчин Г.Номуун ярихдаа “Би чинь Алтангэрэлийг “Ахаа” гэж дууддаг байсан. Би гуравдугаар курсийн оюутан байхдаа “МҮОНРТ-ийн “Босго тотго” олон ангит уран сайхны киноны зураг авалтад явж байсан. Тэр үед Алтангэрэл маань Османы дүрд тоглож, би цэргийн албан хаагчийн эхнэр Янжинлхамын дүрд тоглосон. Залуу хосын сонсох дуртай дуу “Метро” хэмээн киноны дуу. Учир нь тэр л дууг сонсохоор тэдний анхны учрал, болзоо, үерхлийн дурсамжийг эргүүлэн авч ирдэг байна.

ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯРААР ТЕАТРЫН ТАЙЗНАА ГЭРЛЭХ САНАЛ ТАВЬСАН МӨЧ

Жүжигчин Г.Алтангэрэл хайрт Жульяттадаа гэрлэх санал тавихдаа гэгээн хайрын валентины баярын өдөр тавьсан нь хэзээ ч мартагдашгүй мөчүүдийн нэг байжээ. Г.Алтангэрэл “Театрын уран бүтээлчид маань баярын өдрүүдэд ар араасаа тоглолт ихтэй байдаг шүү дээ. Тэгээд 2015 оны хоёрдугаар сарын 14-нд том хүү маань ээжийнхээ гэдсэнд байсан. Миний хувьд гэрлэх саналаа албан ёсоор тавиагүй байсан. Бас хайртыгаа баярлуулмаар санагдаад ерөнхий найруулагчаасаа зөвшөөрөл авч, ажлынхантайгаа хуйвалдсан. Тэр өдөр театрын тайзнаа “Хэлж зүрхлээгүй хайр” жүжиг тоглож байсан юм. Тэр жүжигт оюутан цагийн амьдрал гардаг, дундуур нь текст хэлдэг хэсгүүд байдаг. Яг тэр хэсэгт би гэрлэх саналаа тавьсан. Үзэгчид бол жүжгийн нэг хэсэг юм байна гэж хүлээж авч байсан” хэмээн инээмсэглэн өгүүлэх.

“Тэр үед би юу ч мэдээгүй байсан. Гэгээн хайрын баярын өдөр бид багадаа л хоёр тоглолттой байдаг. Тэгсэн чинь намайг яг тайзан дээр урагшаа гаргаж ирээд гэрэл зөвхөн бид хоёр дээр тусаад л ханийгаа “Надтай гэрлээч” гэхэд нь би юу ч хэлж чадахгүй уйлаад байсан. Уйлж байх дундаа “Тэгье” гэж хэлээд л тэр өдөржингөө баярласандаа уйлж байж билээ. Манай театрынхан хүртэл бид хоёрын баярыг тэмдэглэж, сайхан өдөр болж өнгөрсөн. Одоо ч гэсэн тэр мөчийг манай театрынхан маань ярьдаг.  Миний хувьд мөрөөдлийнхөө театрын тайзнаа мөрөөдлийнхөө залуугаас гэрлэх санал хүлээн авах нь тэр болгон тохиох мөч биш. Тийм учраас тэр мөч бол миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн маань нэг” хэмээн ярихад нь хань Г.Алтангэрэл нь “Миний ч гэсэн амьдралын минь сайхан мөч байсан” гээд өөдөөс нь инээмсэглэнэ.

“НААДМЫН ТАЛБАЙД ХУРИМАА ХИЙХ САНААГ ГЭНЭТ Л ШИЙДСЭН”

Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтын гол дүрээр тодорч, тэр өдөр хуримаа хийсэн нь олны анхаарлыг татсан байдаг. “Гэрлэж, хуримаа хийх санал бол бидний санаа. Харин Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтын дүрийг Н.Наранбаатар найруулагч хуваарилж, бид хоёрыг гол дүрээр тоглуулсан. Тэр жил наадмын нээлт гэр бүл бат бэх байх , төрт улстай холбоотой зохиолтой, наадмын талбай дээр хурим хийх хөтөлбөртэй байсан. Бид эхлээд бол юу ч бодоогүй. Тэгээд оройн гэртээ очоод “Ямар гоё билэг  дэмбэрэлтэй юм болов оо. Улсын наадмын талбайд хэдэн мянган хүмүүсийн дунд хуримаа хийж байгаагаар гарах нь байна шүү дээ” гэж ярилцаж байсан. Нэг өдөр найзуудтайгаа ярилцаад сууж байтал “Та хоёр тэгвэл хуримаа хийчихээч” гээд  ярьсан юм. Бид хоёр өмнө нь хуримаа хийх талаар ярилцаж байсан л даа. Гэхдээ цаг хугацаа нь арай болоогүй байна гэж бодож байсан. Тэгсэн нэг орой гэртээ ярилцаж байснаа “Хоёулаа хуримаа хийчих үү” гээд л “Тэгье. Хуримаа хийе” гэж гэнэтхэн л шийдсэн юм.

Ингээд залуу хос Үндэсний их баяр наадам болохоос 20-хон хоногийн өмнө хуримын бэлтгэлээ хийж, наадмын нээлтийн тоглолтын бэлтгэлээ ч хийж эхэлсэн гэнэ. “Тэгээд л хоёр талын аав, ээждээ хуримаа хийнэ гэдгээ дуулгасан. Угаасаа аав, ээж, ах, дүү нар маань бид хоёрыг их дэмждэг л дээ. Бид хоёр аав, ээждээ ачаалал өгөхгүйгээр бүх зүйлээ гардаж, хийе гээд л зүтгэсэн. Мөн гэр бүлийнхэн маань тоглолтын завгүй бэлтгэлийн хажуугаар найр хуримын ажлыг маань зохицуулж, бүхий л ар талд минь тус дэм болсон. Мөн Н.Наранбаатар найруулагчдаа үнэхээр баярлахгүй байхын аргагүй. Бидний амьдралын нэгэн чухал түүхэн хуудсыг нээж өгсөн хүн учраас энэ дашрамд найруулагчдаа “Баярлалаа” гэж хэлмээр байна” гэдгийг залуу хос яриандаа онцлон хэлсэн юм.

ЖҮЖИГЧИН ХОСЫН АНХ ХҮРГЭН, БЭРИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙЖЭЭ

Жүжигчин хосын уран бүтээлийн анхны хосын дүр гэвэл “Царцаа намжил” хүүхдийн жүжигт буга, согоо хоёрын дүр хэмээн хошигнон инээлдэв. Мөн хос залуус тайзнаа “Ромьо Жульетта” жүжгийн ах, дүү хоёр ч болж байсан удаатай. Хамгийн сүүлд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдсан “Тэнгэрийн хүү” түүхэн жүжигт жүжигчин Г.Алтангэрэл Модун Шаньюугийн дүрд тоглосон бол гэргий Г.Номуун Шива хатных нь дүрд тогложээ.

“Нээрээ хамгийн анх театрт орж байхад бэр гуйх ёслол бидний хайр дурлалын эхлэл байсан юм байна. Манай хүн театрын дэргэдэх студид ороод удаагүй байсан. Монгол үндэсний ёс заншлыг харуулсан хуримлах ёс, бэр гуйх ёсныг харуулсан тоглолт хийхэд бид хоёр хүргэн, бэр болж байсан. Одоо манай театрын Ч.Түвшин найруулагч маань гол дүрээр сонгож байсан юм. Тэр үед найзууд маань “Ер нь бэлгэшээлтэй юм болоод байгаа юм биш үү” гээд л найзууд нь ярьж байсныг  жүжигчин Г.Алтангэрэл ярилаа. Тэд уран бүтээлч хүнийхээ хувьд өөрийгөө улам нээж, хөгжүүлж, тоглохыг хүссэн олон дүр, бүтээл дээр ажиллахыг хүсдэг гэдгээ ч хэлж байв.

“БИЕ БИЕЭ ХҮНДЛЭХЭЭС ГЭР БҮЛИЙН ҮНЭ ОРШИНО”

Өнөө цагт үлгэр дуурайлал болж буй залуу хосын төлөөлөл бол тэд. Хос залуус хоёр хүүтэй. Уран бүтээлч хосын хувьд хамгийн түрүүнд хосын харилцаан дээрээ анхаарч, бие биеэ хүндлэхээс гэр бүлийн үнэ оршино гэдгийг хэлж байлаа. Залуу уран бүтээлчдийн хувьд өөрсдийн багш нараасаа үлгэр дуурайл авдаг байна.Анх Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангийн багшаар Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагчийн удирдлаган дор төгссөн бол театрт ороод Жүжигчин Г.Алтангэрэл Монгол Улсын ардын жүжигчин Д.Цэрэндагва багшдаа хадаг барьж багш шавийн барилдлага тавьсан бол гэргий Г.Номууны хувьд анх Соёл урлагийн их сургуулийг гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар багшийн удирдлаган дор төгсөж  театрт ороод гавьяат жүжигчин Ж.Оюундарь шавь болсон. “Нөхөр нь нөхөр шиг, эхнэр нь эхнэр шиг байж. Бие биеэ хүндлэхээс эхлээд л гэр бүлийн халуун дулаан уур амьсгал эхэлнэ. Бидний гэр бүлийн зарчим бий. Аливаа зүйлд хариуцлагатай хандаж, үнэнч байхыг эрхэмлэдэг. Бидний багш нар, эцэг, эх тэгж л сургаж, захидаг. Бид өдий зэрэгтэй явж байгаагийн цаана аав, ээжийн минь ач . Бас гэр бүлийнхэндээ, ах, дүү нартаа баярлалаа гэж хэлмээр байна” гэдгийг жүжигчин Г.Алтангэрэл хэлсэн юм.

“Хос залуус бие биенээ маш сайн дэмждэг байх хэрэгтэй. Нэгнийгээ юм хийх гэж байвал хамтдаа тусалж, дэмжээд өгвөл амьдрал нь илүү сайхан болно гэж боддог: Бидний хувьд ямар ч асуудал гарсан “За тэгье. Хамтдаа хийе” гээд л зүтгэдэг. Тэр л сайхан шүү дээ” гэдгийг залуустаа жүжигчин бүсгүй Г.Номуун захиж хэлж байв.

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-11-21 202.179.27.240

гэгээлэг сайхан хосдоо гэр бүлд нь аз жаргал ерөөж, уран бүтээлийн амжилт хүсье. Та 2-ыг харахаар л залуу нас санагдаад хайр хүрээд байдгийн, Цэрэндагва гуай Мэндбаяр гуай нар шиг, Сарантуяа Бат-Өлзий нар шиг урлагийн сайхан мөнхийн гэр бүл байгаарай.

Avatar

Хөх тэнгэр 2019-11-21 66.181.190.170

САЙХАН ГЭГЭЭЛЭГ ГЭР БҮЛД АЗ 60 ГАЛ ХҮСЭЕ ХҮН БОЛГОНД ЗАЯАХГҮЙ ИХ ХУВЬ ЗАЯАТАЙ АЗТАЙ ЗАЛУУС БНА АМЖИЛТ.

Avatar

ДАШ 2019-11-21 66.181.190.65

САЙХАН ГЭР БҮЛД ЭНЭ ХОРВООГИЙН ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ. ДАНДАА ХОГШ ШААР БИЧИЖ БАЙХААР ХАЯАЧ ГЭСЭН ИЙМ ГЭГЭЭЛЭГ ЮМ БИЧСЭНД БАС ТАЛАРХАЯ

Avatar

иргэн 2019-11-21 139.5.216.47

А.ЦЭЭСҮРЭН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧДОО БАЯРЛАЛАА,САЙХАН АЯ БОЛСОН БАЙНА.

Avatar

зочин 2019-11-21 150.129.142.14

Харахад л хайр хүрэм бахархмаар сайхан гэр бүл байна. Мундаг чадварлаг жүжигчид шүү. Гэр бүлийн үнэ уэнийг дээдэлсэн сайхан хосуудад аз жаргал хүсэн ерөөе

Avatar

УНШИГЧ 2019-11-21 103.14.37.6

"яруу найрагч О.Дашбалбар, Д.Сосорбарам гээд нэртэй хөгжмийн зохиолчид" үүнийг одоо юу гэж ойлгох вэ? Нэр дурдсан 2 бас хөгжмийн зохиолчид байсныг үүнээс мэдэв. Бичиж буй зүйлийнхээ утга найруулгыг бодож байгаач ээ!!!!!

Avatar

Зочин 2019-11-21 202.179.31.111

Босго тотго киног үзхээр зүрх хөндүүрлэдэг. Хүнд хэцүү үеийг даван туулж ирсэн байдаг юм бнлээ, бидний дээдэс. Тэр кинонд Номуун жүжигчний бүтээсэн дүр нь тун сайхан бас л хүндлүүштэй дүр шүү. Харин одоо батзанданг буудчмаар санагддаг. Оспан баатар байхдаа ч яахав

Avatar

Уурхайчин 2019-11-21 43.228.131.110

Яг үнэн. Говь Алтай аймгын урд сумаар бол аймаар байсан гэж эмээ минь ярьдаг байлаа. Буутай давхиж ирээд л эрчүүдийг хядаад л охидуудыг шүүрээд л аваад явдаг эргэж ирдэггүй байсан юм билээ.

Avatar

Зочин 2019-11-21 66.181.160.76

geriinhee gadaa mashin dotrooo s** hiideg balai 2 ats l bna bainga shono bolgon booviin hohood mashindaa bj bdag 2 gar daaa

Avatar

Zochinis 2019-11-21 59.153.85.106

SAihan hos azjargal sain saikhan buhniig husey!!!!

Avatar

иргэн 2019-11-21 202.180.218.37

Ахаа гэж явсаар суусан хүмүүс бнаа байна кк Амжилт

Avatar

Зочин 2019-11-21 122.201.23.201

сайхан гэр бүл байнаа аз жаргал хүсий

Avatar

ZOCHIN 2019-11-21 202.131.236.138

Yasan goyo gegeeleg um be. Ger buld n az jargal husie!

Avatar

Зочин 2019-11-21 203.91.114.244

ёстой сайхан хос байна. Аз жаргал амжилт бүхнийг хүсэн ерөөе

Avatar

irgen 2019-11-21 202.131.225.150

Saihan saihan ger bul n az jargalaar duuren bj onor olon bolooroi. Urlagiin tenger iveeg

Avatar

1 2019-11-21 66.181.161.99

Zass ali yan haniig yarih ve dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж