Ньюс хөтөч: Нүүрс тээвэрлэлтийн талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.21-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Нүүрс тээвэрлэлтийн талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Нүүрс тээвэрлэлтийн талаар мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 12-14 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.00

  • Дэлхийн банкнаас Монгол Улсад Нийгмийн Эгэх Хариуцлагыг Бэхжүүлэх Төслийн – “Нийгмийн Эгэх Хариуцлагын Дэд Төслүүд”-ийн үр дүнгийн уулзалт Блью Скай зочид буудлын Жэйд танхимд болно. Үүнд, "Олон нийтийн оролцоот сургууль" хөтөлбөрийн Говь-Алтай аймгийн Халиун сумын мотоциклтэй багш зэрэг маш сонирхолтой сайн туршлагыг хуваалцана.

09.00

  • ЭМЯ, ХӨСҮТ-өөс зохион байгуулах “Нянгийн тэсвэржилтээс сэргийлье” салбар хоорондын зөвлөгөөн Новотел зочид буудалд болно. Холбоо барих утас: 80194528

10.00

  • УИХ-ын чуулган хуралдана
  • Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохиролтой тэмцэх газраас сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утас: 11-325044

11.00

  • ХААИС-ийн профессорын багуудын үйл ажиллагаа болон судалгааны грант хүртсэн багш, судлаачдын бүтээлийг танилцуулах нээлттэй хаалганы өдөр ХААИС-ийн төв байранд болно. Холбоо барих утас:99287297

12.00

  • Үндэсний үйлдвэрлэгчдийн хамтарсан Монголын анхны "COOP store" нэрийн дэлгүүр нээлтээ хийнэ. Холбоо барих утас:99990130

14.00

  • МУИС-ийн 1-р байрны Дугуй танхимд МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаа болно. Холбоо барих утас: 99002019
  • “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэж байгаа нөхцөл байдал” сэдэвт зөвлөлдөх уулзалт Пума Империал зочид буудлын хурлын танхимд эхэлнэ. Хурлаар Нүүрс худалдан авах гэрээ ба уурхайн ачилт, нүүрс тээвэрлэлтэд тулгарч байгаа бэрхшээл, уртын болон богинын тээвэрт үнэ тарифыг хэт ялгаатай тогтоож байгаа зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Хуралд ЗТХЯ, УУХҮЯ, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” ХК, тээвэр эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцоно. Холбоо барих утас: 80117585

16.00

  • Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Шинжлэх ухааны доктор Ц.Батбаярын “The Dynamic Decade: Mongolian Sovereignty And Foreign Policy Between East And West 1990-2000”, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Үржинлхүндэвийн “Ойр Дайдын Оронтой Түншилсэн Түүхээс” номын нээлт ГХЯ-ны “Мутрын түшээ” танхимд болно.
  • Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийн "ОРД" арт галерейд HUGO AND COLOR хүүхдийн урлагийн анхны клубын ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН дэлгэгдэнэ. Холбоо барих утас:99453838

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВД

11.00
  • Төв аймгийн залуучуудын төлөөлөл УИХ-ын гишүүн М.Энхболдыг АТГ-т шалгуулахаар өгч байгаа талаар мэдээлэл хийнэ.
  • Хавдар судлалын үндэсний төвийн хашаан дотор, МУ-ын гавъяат эмч, АУ-ны доктор, профессор Н.Нямдаваагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ болно. Холбоо барих утас: 99063902
11.30
  • Өвөлжит хүндэрч байгаатай холбоотой бэлчээр, малчдын өмнө тулгамдах бусад асуудлаар “Чинээлэг Малчин бойжуулах төв” ТББ, Малчдын холбоодтой хамтарч мэдээлэл хийнэ
12.00
  • “Төр иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй байна. Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж байна” сэдвээр иргэн С.Мишиг мэдээлэл хийнэ.
12.30
  • МАХН-аас Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
13.00
  • БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор нар Япон улсад айлчилсан тухай мэдээлэл хийнэ .
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж