Хуучирсан мэдээ: 2019.11.21-нд нийтлэгдсэн

Ордны ховч хэн бэ?

Төрийн ордон ховчтой болжээ. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “УИХ-ын гишүүд хов ярьж, гүтгэлэг тараах ажил хийдэг” гэж хэлснээс харагдаж байгаа юм. Ядахад ховч нь олон тоон дээр яригдаад буй. Олуулаа ч өлдөхийн зовлон эдэлж яваа МАН –ынхан бүлэг дотор өрнөсөн маргаан, цаашлаад зодоон цохионоо ч нууж чадахгүй тэр даруй гадагш цацдаг болсон нь  Хууль зүй, дотоод хэргийн сайдын цухлыг төрүүлсэн байхыг үгүйсгэхгүй.

Учир нь  олонхийн бүлгээр Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцэх үед Ц.Нямдорж сайд өмгөөлж, харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мялж, хоорондоо маргалдсаар эцэс сүүлдээ барилцаж авсан байдаг. Цагтаа УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарыг боож унагаж явсан Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хувьд Х.Болорчулуун гишүүнд “мангасдуулна” гэдэг олонд гайхуулаад байх мэдээ биш. Гэвч энэ дуулиан тэр өдрөө л Төрийн ордноор нэг тарж, Хууль зүйн сайдыг дийлсэндээ хөөрсөн ч юм уу Х.Болорчулуун нь “Би Ц.Нямдорж сайдтай маргасан ч биед нь гэмтэл учруулаагүй” гэж ярьсан нь галд тавьсан өвс адил шатсаар сонсоогүй чих үлдээгүй.

Үнэндээ бол Х.Болорчулуун гишүүн ч худрагагүй, үсчиж босоод барилцаж авахаараа ч яадаг юм. Тийм л эр бяр нь амтагдаад байгаа бол өөр зүйлд л гаргана биз.

Оюутолгой төсөл зогсвол Монголын эдийн засаг уналтад орно. 15 мянган иргэний ажлын байр хумигдахаас эхлээд цаана нь мянга, мянган Монгол иргэний амьжиргаа муудна. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хэрэгжсэн гуравдагч гүрний хамгийн том төсөл бол Оюутолгой. Харин ач холбогдлыг нь Х.Болорчулуун нарын гишүүд ойлготол өдий бололтой.

Гэхдээ сайд, гишүүн хоёрын дунд болсон тулаан Төрийн ордон ховчтой болсныг ил болголоо. Харин тэр нь хэн бол…

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж