Маргааш цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

Хуучирсан мэдээ: 2019.11.21-нд нийтлэгдсэн

Маргааш цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

Маргааш цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

Завханы нутаг, Увсын зүүн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Монгол-Алтайн нуруу, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Говь-Алтайн нурууны өвөр бэлээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Хангай нурууны өвөр бэлээр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Хангай нурууны өвөр бэлээр 4 градус дулаанаас 1 граудс хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгийн хойд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 12-14 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

2019 оны арваннэгдүгээр сарын 22-ноос арваннэгдүгээр сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Арваннэгдүгээр сарын 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 23-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, , Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж