Лондоны Олимп жижиг бизнесийг нэг тэрбумаар дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Лондоны Олимп жижиг бизнесийг нэг тэрбумаар дэмжинэ

Хоёр жилийн дараа болох Лондоны 2012 оны Олимпын тоглолтыг зохион байгуулахад 700 сая паунд буюу 1.1 тэрбум ам.доллараар жижиг бизнесүүдэд гэрээ байгуулж дэмжинэ гэж “Lloyds Banking Group Plc” мэдэгдлээ. “Нийлүүлэлтийн сүлжээний хувьд боломжууд зөндөө байна. 700 орчим сая паундын захиалга авах боломж байна” гэж тус банкны 2012 оны Лондоны Олимпын бизнесийн багийн дарга Крис Даниелс ярьж байна.

Улс даяар хүний нөөц, урлагийн тоглолт, спортын хэрэгсэл, аюулгүй байдал, жижиглэнгийн худалдаа үйлдвэрлэл зэрэг олон салбарын оролцоо байж болно гэж Даниелс ярьж байна. Их Британи төсөвөө дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том таналт хасалт хийсэн ч Лондонгийн Олимпийг зохион байгуулах бэлтгэл ажил хэвийн явагдаж байна гэж Тоглолтыг зохион байгуулагчид ярьж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж