Алга болсон хүү PC тоглоомын газраас олджээ | News.MN

Алга болсон хүү PC тоглоомын газраас олджээ

Алга болсон хүү PC тоглоомын газраас олджээ

Алга болсон хүү PC тоглоомын газраас олджээ

Иргэн Ж.Лхагважавын хүү Энх-Өлзий 2019 оны аравдугаар сарын 28-ны өдөр ээжийнхээ ажлаас буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрладаг “Нарт өргөө” хотхоны 65 дугаар байрны дөрөвдүгээр орцноос 13.00 цагт гарч явснаасаа хойш ор сураггүй алга болжээ. Хүүгийн ээж түүнийг алга болсныг Цагдаагийн газарт бүртгүүлж, эрэн сурвалжлуулж, хүүгийн зурагт хуудсыг хотын гудамжаар наасан боловч сураг гаралгүй 20 хоног өнгөрөөд байв.

Цагдаагийн байгууллагаас хүүгийн сургийг гаргасан аж. Тодруулбал, хүү дээрх хугацаанд PC тоглоомын газраар хэсч байсан бөгөөд /2019.11.19/ –ны өдөр ээждээ эсэн мэнд гэдгээ дуулгасан байна. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ар гэрээс нь хүсэлт тавьсны дагуу эрэн сурвалжилж байгаа. Сүүлд авагдсан мэдээллээр бол тухайн хүүхэд цахим тоглоомын газруудаар явж байгаа гэсэн мэдээлэл бий. Бид шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Одоогийн байдлаар хүү ээжтэйгээ холбогдсон, эсэн мэнд” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-21 182.160.34.191

Зодчуул хүүхэд хүчирхийлсэн энээ тэрээ гээд нялцганаж өгнө. Юу ч хийж бүтээдэггүй мөртлөө ямбалж нялцганахдаа сайн новшийн улс

Avatar

Зочин 2019-11-21 202.9.46.127

мөчийг нь хуга цохь, үсэртэл нь алгадаад нүдээд хая, ээж нь

Avatar

Зочин 2019-11-21 202.9.44.87

РС-тоглоомын газруудыг хаагаачээ

Avatar

Зочин 2019-11-21 59.153.84.70

энэ хэдийн ийм замаар яваад удцан энэ удаа арай удаан алга болсон л хүүхэд байх шиг байна

Avatar

zochin 2019-11-21 103.229.123.194

orkuud l khuukhdee iim bolgodog , orkiin khuukhed ork l baydag

Avatar

Зочин 2019-11-21 112.72.12.16

Хэдэн настай хүүхэд вэ? Хаа газар иймэрхүү төрөлхийн золбин хүүхдүүд байдаг. Аав ээж нь зөв сайхан мөртлөө хүүхэд нь золбин

Avatar

Зочин 2019-11-21 122.201.24.145

үнэн үү цаана нь муу хүмүүс худал яриулж байх вий дээ

Avatar

Эрдэм 2019-11-21 192.82.71.170

РСнүүдийг бүгдий нь хаагаасай, эздээс нь өөр хэнд ч хэрэггүй. Хэдэн донтсон хүүхдийн мөнгийг саадаг газрууд. Тэр хүүхэд зүгээр ч алга болоргүй, гэрээсээ аль үнэд хүрнэ гэснийг аваад л гарсан байгаа даа

Avatar

Зочин 2019-11-21 24.16.188.187

Үсэртэл нь алгадаж хаямаар нус вэ

Avatar

Зочин 2019-11-21 202.126.89.217

Гэр бүл салалтын бодит үр дүн байна. Эцэггүй хүүхдийн толгой том гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж