Алга болсон хүү PC тоглоомын газраас олджээ

Хуучирсан мэдээ: 2019.11.21-нд нийтлэгдсэн

Алга болсон хүү PC тоглоомын газраас олджээ

Алга болсон хүү PC тоглоомын газраас олджээ

Иргэн Ж.Лхагважавын хүү Энх-Өлзий 2019 оны аравдугаар сарын 28-ны өдөр ээжийнхээ ажлаас буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрладаг “Нарт өргөө” хотхоны 65 дугаар байрны дөрөвдүгээр орцноос 13.00 цагт гарч явснаасаа хойш ор сураггүй алга болжээ. Хүүгийн ээж түүнийг алга болсныг Цагдаагийн газарт бүртгүүлж, эрэн сурвалжлуулж, хүүгийн зурагт хуудсыг хотын гудамжаар наасан боловч сураг гаралгүй 20 хоног өнгөрөөд байв.

Цагдаагийн байгууллагаас хүүгийн сургийг гаргасан аж. Тодруулбал, хүү дээрх хугацаанд PC тоглоомын газраар хэсч байсан бөгөөд /2019.11.19/ –ны өдөр ээждээ эсэн мэнд гэдгээ дуулгасан байна. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ар гэрээс нь хүсэлт тавьсны дагуу эрэн сурвалжилж байгаа. Сүүлд авагдсан мэдээллээр бол тухайн хүүхэд цахим тоглоомын газруудаар явж байгаа гэсэн мэдээлэл бий. Бид шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Одоогийн байдлаар хүү ээжтэйгээ холбогдсон, эсэн мэнд” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж