ЖДҮ-ийн хэргээс мултарсан эрхмүүд | News.MN

ЖДҮ-ийн хэргээс мултарсан эрхмүүд

ЖДҮ-ийн хэргээс мултарсан эрхмүүд

ЖДҮ-ийн хэргээс мултарсан эрхмүүд

ЖДҮХС-ийн дуулиан дэлгэгдсэнээс хойш жил өнгөрчээ. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эрх бүхий албан тушаалтан зэрэг нийт долоон хүнд холбогдох хэргийн шүүхийн хурлын урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.

Б.Батзориг нарыг эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгож, нэр бүхий УИХ-ын гишүүд, эрх бүхий албан тушаал хашиж буй хүмүүсийн хүсэлтээр тэдний хамаарал бүхий болон өөрийн гэр бүлийнхний аж ахуй нэгжүүдэд дээрх сангаас маш бага хувийн хүүтэй зээл олгосон гэж буруутгаж байгаа. Шүүх хуралдааны явцад тэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хэргийг прокурорт буцаав.

Угтаа бол ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг бус бусад дуулианд холбогдсон эрхмүүдийн хэрэг нам дарагдаад өнгөрөв бололтой. ЖДҮ-чдийн хэргийг эргэн сануулбал, Нийслэлийн прокурорын газраас 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяалал тогтоон Авлигатай тэмцэх газарт ирүүлснээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн.

ЖДҮХС-гаас 2018 онд зээл авахаар хүсэлт гаргасан 1544 иргэн, аж ахуй нэгж байдаг. Тэдгээрээс ХХААХҮ-ийн сайд 2018 оны хоёр удаагийн тушаалаараа 216 иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдийн төсөлд зээл олгосон. Мөрдөн шалгах ажиллагаа нь зээлийн хүсэлт гаргаад авч чадаагүй иргэн, аж ахуй нэгжийн төсөл, бичиг баримт болон зээл авсан 216 төслийн үйл ажиллагааг хамарч явагдсан ажээ. Дуулианд холбогдсон нэр бүхий хүмүүс өдгөө сандал суудлаасаа огцрох нь байтугай  ажлаа хийсээр л яваа.

ЖДҮ-ИЙН ДУУЛИАНД  НЭР ХОЛБОГДСОН ЭРХМҮҮД ХЭН БАЙВ?

ЖДҮ-д нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалтныг хэргийг Нийслэлийн прокурорын газраас хаажээ. Энэ талаар Авлигатай тэмцэх газар дараах тайлбарыг өгсөн байдаг юм. Тухайлбал, дараах төслүүдэд албан тушаалтан хууль бусаар нөлөөлсөн, давуу байдал олгосон гэж шууд үзэх үндэслэл мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй гэсэн юм. Өөрөөр хэлбэл дараах албан тушаалтны хэргүүд хаагдсан  буюу "цагаадсан" гэж ойлгож болно.

Үүнд:

УИХ-ын гишүүн С.Чинзоригийн дэмжсэн албан бичигтэй иргэн Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” ХХК

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп” ХХК

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай” ХХК

УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах” ХХК

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон” ХХК

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан” ХХК

УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм” ХХК

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус” ХХК

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу” ХХК

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл” ХХК

УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд” ХХК

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс” ХХК

УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” ХХК

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн дэмжсэн “Ричнес инвестмент” ХХК

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий “Хос эрхэс” ХХК

УЕП-ын орлогч асан Б.Амгаланбаатарын хамаарал бүхий “Цаст согоот” ХХК зэрэг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаах санал гаргасан билээ.

Үүнээс гадна, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлжээ. Түүнийг тус сангаас 400 үнээний ферм байгуулахаар зээл авсан хэмээн мэдээлж байсан юм. Зээлүүдийн олголтыг АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гаргаж шалгаж, 116 ААН-д хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгохоор Нийслэлийн прокурорын газарт саналаа хүргүүлсний дотор УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хэрэг байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-21 202.179.24.35

MЭДЭЭЛЭЛД ОЙРООРОО ДАЛИМДУУЛЖ УЛСЫГ ИДЭХ ЮМ ДААВ 20 ОНД САНАСНЫ ГАРЗ БОЛНО ДОО

Avatar

зочин 2019-11-21 103.57.92.93

хулгайч новшнууд замаас нь мөнгөө зувчуулж мөнгөө хуваасан байх гэж хардая

Avatar

болор 2019-11-21 78.209.187.2

Хүрэлсүх дарга ерөнхийлөгч Нямдорж сайд нар ЖДҮ чидыг шийтгэж чадахгүй нь дээ. мөн ч их удаж бна. ийм болхоор хэн ч итгэх билээ дээ төрдөө.

Avatar

Зочин 2019-11-21 202.9.45.40

Батзоригийн гол хамсаатан, ЖДҮ ийн зээлийг бусдад зуучилагч Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга байсан Жавхлан гэж этгээд ял зэм хариуцлагаас мултарч байгаад хууль хяналтынхан анхааралаа хандуулах хэрэгтэй байна шүү !!!

Avatar

Иргэн 2019-11-21 150.129.143.39

Х ХАА-н сайд байсан УИХ-ын гишүүн Батзориг ЖДҮС-аас УИХ-ын гишүүдэд хөнгөлттөй зээлийг олгосон нь лав ганцаараа шийдэж хийсэн ажил биш МАН-ын дарга, УИХ-ын дарга зэрэг тушаалтантай тохиролцож хийсэн болов уу гэж бодогдохоор.Батзоригийн хувьд манай Баянзүрх дүүргээс сонгогдсон өөрийн зохион байгуулах чадвараа тус дүүргийн засаг дарга байхдаа харуулсан ХХАА-н сайд байхдаа ч үүнийгээ нотолсон буурь суурьтай, удирдах з/б авъяас чадвартай, цаашдаа өсөх ирээдүйтэй б/х.

Avatar

??? 2019-11-21 66.181.161.104

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 5 ЖИЛ.
– 2024-2025 онуудад гэнэтийн болоод, гэнэтийн бус эдийн засгийн хүнд үеийг Монголын Төрт
улс туулах магадлал байнаа. 2024 онд сонгууль хийх нь маш муу үр дүн авчирч магадгүй л байх юм. Сонгуулийн хугацааг 5 жилээр сунгаж ойрын болоод хэтийн Ногоон хөгжлийн төлөвлөгөөт бодлоготой байхыг Ерөнхийлөгч л ҮХ -н нэмэлт болгож УИХ –д сануулбал зөв л шиг байх юм.

Avatar

??? 2019-11-21 66.181.161.104

Дадлагажсан, туршлагажсан, мэргэшсэн төсөл, төлөвлөгөө нь сонгуулийн дараах УИХ –д гол мөрийн бодлого, удирдлага болох ба дээр нь хуулиа, өөрсдийн бодлого, тухайн үеийн асуудлуудаа хэлэлцэж байх нь Төрийн тогтвортой байдалд их нэмэртэй л шиг байна. Монгол ялахын нэг сэдэв.

Avatar

??? 2019-11-21 66.181.161.104

– Төр олон нийтийн гэсэн үгүүлбэр нь Монголд хамаарах уу, олон улсад хамаарах уу. Монголчууд бид Төр улс, Төр ард иргэд, Төрт улс гэх мэтээр хэлэлцдэг шүү дээ. Зарим дүрэм, журамд
-Олон нийт нь дээдэхдээ захирагдана. Дээдэх нь доодохдоо, доодох нь дээдэхдээ нь захирагдана-гээд биччихсэн байдаг байсан сүүлийн үед ийм үгүүд харагдахгүй л болж байгаа нь албаныхан албан бичгээ бичгийн хэллэгээр бичдэг болж сайжирч байгаа шиг байна.

Avatar

Зочин 2019-11-21 202.9.44.212

Энэ алдагдалаа НД нэмж авч байна. МАНтайгаа байхад ЖДҮ, Цалингааар яадгын. Дахин сонгоцгооё. Тарган хүмүүсийг хараад нүдээ баясгаж амьдаряа. Манай дарга нүнжигтэй сайхан идэж байнаа гээд ярихад урамтай сайхан.

Avatar

zochin 2019-11-21 110.175.80.191

hogiin hulgaich j enhbayraa unen yalnaa

Avatar

Зочин 2019-11-21 66.181.161.46

Хүүкийн баруун гар ЖЭнхбаяр Содбатар нар хүний компани дэмжээгүй өөрсдийн компанидаа авсан.Эд сугарч үлдэнэ.

Avatar

ИРГЭН 2019-11-21 202.179.24.3

одоо хохь нь л гэхээс ийм хулгайчуудаа нэгдээд тэмцээд зайлуулъя гэхээр гэр гэртээ хэвтээд байдаг улсууд ,заяа чинь тэр дээ,энэ авилгач хулгайчдын үр удам хөрөнгөжөөд бүгд эзэд болно,одоо 3-н саяын инээд үзээд инээгээд сууж байгаа,хошин шог үзээд баясаад сууж байгаа,бааранд эцэг эхээ торгоод тэр мөнгөөр нь өнөөдрийн зугаа хийж яваа ХОЙЧ ҮЕ гэж нэрлэгдэж буй тэнэг оюутан залуус алсдаа тэдний боол болж улыг нь бөгстэй долоож амьдрах хувь заяагаа мэдээд л явж байгаа нь тэр юм байгаа биз

Avatar

Зочин 2019-11-21 150.129.142.141

Яг хэллээ

Avatar

Идсэн мөнгө нь хор болог 2019-11-21 202.9.42.190

Шударга үнэн гэж хаана байна аа. Сонгуулиар дүнгий чинь тавьж өгнө дөө

Avatar

Зочин 2019-11-21 183.177.97.14

Ingeed baihaar uls yaaj hugjih ble, nuguu talaasaa daraagiin humuustee hulai hiij boldog yum bna gesen zamiig l neegeed bh shig

Avatar

Иргэн 2019-11-21 66.181.188.50

МАН-ынхан ард түмэнд очих 3 хувийн хүүтэй зээлийг эрх мэдлээ ашиглан 30 хувь болгон ашигласан нь бодит үнэн. Хэрэг хуучрахгүй мөнгө мөртэй та нарыг төрөөс буулгасаны дараа хуулийн байгууллага дуудаж зохих ялыг чинь өгж л таараа Бүү сагсалзаарай новшнуудаа

Avatar

Гунгаа 2019-11-21 150.129.140.190

За яах ингэж ард тумнийг доромжилж болдог бол та нар дун тавиад тэр чигт нь явуулаад огно доо 2020 онд зов л сонголт хийнэ шуу хумуусээ

Avatar

Хүннү 2019-11-21 202.55.188.94

Эднийг хааж болох л юм. Бусд нь ч тойрхоо уншуулах биз.

Avatar

Хуульч 2019-11-21 202.21.103.118

Гарчигт байгаа хэргийг хаасан гэдэг асуудал мэдээний агуулгад харагдахгүй л байна даа.

Avatar

Зочин 2019-11-21 43.250.125.252

Н.Энхболдын дэмжсэн Өлзий дэн ХХК нь түүний худ Эрүүл мэндийн сайд асан Цогцэцэгийн эмийн сан, ханган нийлүүллэх компани биз дээ!!! Гэр бүлээрээ давуу эрх эдлээд байгаан бишүү!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж