Өнгөрсөн 2018 онд оросууд 700 тэрбум рублийг эмнэлгийн үйлчилгээнд зарцуулжээ | News.MN

Өнгөрсөн 2018 онд оросууд 700 тэрбум рублийг эмнэлгийн үйлчилгээнд зарцуулжээ

Өнгөрсөн 2018 онд оросууд 700 тэрбум рублийг эмнэлгийн үйлчилгээнд зарцуулжээ

Өнгөрсөн 2018 онд оросууд 700 тэрбум рублийг эмнэлгийн үйлчилгээнд зарцуулжээ

ОХУ-ын Үндэсний Статистикийн хорооны мэдээгээр өнгөрсөн 2018 онд Оросын иргэд 678 тэрбум рублийг эмнэлгийн үйлчилгээнд зарцуулсан байна. Энэ нь өмнөх 2017 онтой харьцуулахад 8% өссөн дүн юм.

Эмнэлгийн үйлдчилгээнд зарцуулсан мөнгө ийнхүү өссөн нь нэгдүгээрт, инфляц өсөлт, мөн хувийн төлбөртэй эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой хэмээн Плехановын нэрэмжит Эдийн засгийн Их сургуулийн Бүс нутгийн хөгжлийн институтын Судалгааны төвийн орлогч дарга Елена Егорова үзэж байна.

Нэг иргэнд ногдох зардлаар авч үзвэл дунджаар 4615 рублийн эмнэлгийн үйлчилгээг авсан байна. Статистикийн хорооны мэдээгээр эмчийн үзлэгийн төлбөр 725 рубль, нэг удаагийн физик эмчилгээний төлбөр 190 орчим рубль, цусны шинжилгээ 382 рубль, шүдний эмчийн эхний үзлэг 282 рубль, өвчин намдаагчтай шүд авахуулахад 1100 рубль, суваг цэвэрлэж, ломбо тавих өртөг 3885 рубль байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-21 49.0.212.227

Болж, тэгдийм даа тэгдийм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж