Оросууд жилдээ 20 мянган тонн зай хураагуур хэрэглэж байна | News.MN

Оросууд жилдээ 20 мянган тонн зай хураагуур хэрэглэж байна

Оросууд жилдээ 20 мянган тонн зай хураагуур хэрэглэж байна

Оросууд жилдээ 20 мянган тонн зай хураагуур хэрэглэж байна

Ашигласан зай хураагуурыг дахин боловсруулах Оросын зах зээлийн хэмжээ одоогийн байдлаар 40 гаруй тэрбум рубль байгаа бөгөөд цаашид улам тэлнэ хэмээн Оросын Экологийн оператор байгууллагын тэргүүн Денис Буцаев хэллээ.

Түүний хэлснээр оросууд жилдээ 20 мянган тонн зай хураагуур хэрэглэж байгаагаас дөнгөж 1,7 хувийг нь дахин боловсруулж байгаа юм. “Оросын хувьд өөрсдийн дотооддоо үйлдвэрлэж байгаагаас гадна импортоор оруулж ирж байгаа зай хураагуурыг хэрэглэж байна. Цаашдаа зай хураагуурын зах зээл улам тэлэх болно" хэмээн Денис Буцаев хэллээ.

Дэлхийн хэмжээгээр авч үзвэл зай хураагуурын зах зээл 150 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд зай хураагуурын эрэлт жилд дунджаар долоо орчим хувьтай байгаа ажээ. Харин Оросын хувьд зай хураагуурын эрэлт жилдээ 15 орчим хувьтай байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж