Лена голын гүүр 2025 он гэхэд ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2019.11.21-нд нийтлэгдсэн

Лена голын гүүр 2025 он гэхэд ашиглалтад орно

Лена голын гүүр 2025 он гэхэд ашиглалтад орно

Лена гол дээгүүр тавих гүүрийг барьж ашиглалтад оруулах нь Якутын хувьд том хариуцлага болж байна хэмээн Якутын Захирагч Айсен Николаев РИА Новости-д хэллээ.

Энэ гүүр ашиглалтад орвол зөвхөн Якутын төдийгүй Оросын хойд бүс нутагт чухал ач холбогдолтой болох юм.

Лена голын гүүр нь Амур-Якутын төмөр замын шугам, мөн холбооны гурван мужийн таван авто зам, Якутын Речной боомт, олон улсын нисэх онгоцны “Якутск" буудлыг холбох цэг болно. Гүүрийг 2025 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд гүүр ашиглалтад орсноор энэ бүс нутгийн тээврийн хүртээмж огцом нэмэгдэнэ гэж ОХУ-ын Засгийн газар тооцоолж байна.

Гүүр барихад шаардлагатай санхүүжилтийг холбооны, бүс нутгийн төсвөөс гаргахаас гадна хувийн хөрөнгө оруулалтыг татна хэмээн тооцож байна. Хувийн компаниудын дунд удахгүй сонгон шалгаруулалт зарлана.

Якутын Захирагчийн мэдэгдсэнээр гүүр барих санхүүжилтийн тооцоо өнөөдрийн байдлаар татварыг оруулаад 83 тэрбум рубль болж байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж