Чингэлтэй дүүргийн иргэдэд шагнал гардууллаа

Хуучирсан мэдээ: 2019.11.20-нд нийтлэгдсэн

Чингэлтэй дүүргийн иргэдэд шагнал гардууллаа

Чингэлтэй дүүргийн иргэдэд шагнал гардууллаа

Улаанбаатар хотын 380 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож буй. Ойн хүрээнд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүргийн VI, VII, VIII хорооны иргэдийн төлөөллийг хүлээж авч, ойн медаль гардууллаа.

Арга хэмжээний үеэр төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлага олон бүтээлч ажил хийлээ. Сургууль, цэцэрлэг, автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулж, хүнд суртлыг бууруулах чиглэлээр гээд хийсэн олон ажлыг дурдаж болно. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт улсын анхны гэж хэлж болохуйц “Дэд бүтцийн төв”-ийг нээлээ. Үр дүнд нь иргэд газраа зарахгүйгээр тухтай амьдарх боломж бүрдүүлэв. Энэ бол агаар, орчны бохирдолтой тэмцэж буй ажил юм. Сүүлийн 10 гаруй жил агаарын бохирдол улам ихэссэн. Үүний улмаас элдэв өвчлөл нэмэгдсэн. Тэгвэл Засгийн газраас зоригтой шийдвэр гаргаж, тодорхой үр дүн хүргээд байна. Уг ажлыг дэмжиж ажилласан та бүхэндээ баярлалаа” гэсэн юм. Мөн тэрбээр Чингэлтэй дүүргийн VIII хорооны дахин төлөвлөлтийн асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлж, дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн хүртээмжийг нэмэгдүүлэн, иргэдийн аюулгүй байдлын үүднээс камерын хяналтыг сайжруулна гэдгээ хэлсэн юм.

Түүнчлэн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч зөвхөн тойрогтоо ажиллах бус, Улаанбаатар хотын нийт иргэдийн төлөө ажиллах ёстой гэдгийг онцлон тэмдэглээд нийслэлийн өмчид хяналт тавьж, үр ашгийг дээшлүүлэх, хот төлөвлөлтийн гажуудлыг засах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр иргэдийн дуу хоолойг хүргэж ажиллана гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж