“Сүүний үйлдвэрүүдэд мөрдөх Хүнсний аюулгүй байдлын менежментийн систем ба олон улсын стандартууд” сургалт боллоо | News.MN

“Сүүний үйлдвэрүүдэд мөрдөх Хүнсний аюулгүй байдлын менежментийн систем ба олон улсын стандартууд” сургалт боллоо

“Сүүний үйлдвэрүүдэд мөрдөх Хүнсний аюулгүй байдлын менежментийн систем ба олон улсын стандартууд” сургалт боллоо

“Сүүний үйлдвэрүүдэд мөрдөх Хүнсний аюулгүй байдлын менежментийн систем ба олон улсын стандартууд” сургалт боллоо

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь Европын Холбооны санхүүжилтээр ХХААХҮЯ, НҮБХХААБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiMC2)” төслийн хүрээнд “Сүүний үйлдвэрүүдэд мөрдөх Хүнсний аюулгүй байдлын менежментийн систем ба oлон улсын стандартууд” сэдэвт олон улсын сургалтыг өнөөдөр Хангарди ордонд зохион байгууллаа.

Уг сургалтыг Нийслэлийн ЗДТГ болон Монголын хүнсчдийн холбоотой хамтран зохион байгуулжээ. Сургалтад Улаанбаатар болон орон нутгийн сүүний үйлдвэрийн төлөөллүүд, Нийслэлийн ХХААГ-ын болон Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд зэрэг нийт 40 гаруй хүн хамрагдсан байна.

Сургалтыг  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiMC2)” төслийн олон улсын эксперт ноён Исса Али Бэйтуни  Монголын сүү, бяслаг үйлдвэрлэгчдэд зориулж сүү үйлдвэрлэлд шаардагдах хүнсний аюулгүй байдлын олон улсын стандартууд, шаардлагууд, үүнд хүнс үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP), хүнсний аюулгүй байдлын менежментийн систем – FSMS (ISO22000), аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт (HACCP) ба HALAL үзэл баримтлал сэдвүүдээр гурван өдрийн туршид зохион байгуулах аж. Сургалтад хамрагдсан үйлдвэрлэгчдэд гэрчилгээ олгох юм байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xul xopux,kpintu 2019-11-20 132.194.13.95

mongol ylsad opyylaxgyi baix ,xylgaillaa

Avatar

bolomjs 2019-11-20 132.194.13.95

demjixgyi baix

Avatar

barimt 2019-11-20 132.194.13.95

gyilagchdaar,xynii gap[aar xiilgedeg

Avatar

prbayc-|detaliaar| nomeps | printp | rec+saijryylalt yu bdg bulees 2019-11-20 132.194.13.95

dyrtai yedee visa ynshyylaxgyi abtomataar lockdoj bna.
dyrtai yedee unternet tasalj bna,yrvagchid dagagchdaar+ajilchid+1sdm

Avatar

o/nocr 2019-11-20 132.194.13.95

syynii xylgaich

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж