Ширээний теннис: Т2 Diamond лиг маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.20-нд нийтлэгдсэн

Ширээний теннис: Т2 Diamond лиг маргааш эхэлнэ

Ширээний теннис: Т2 Diamond лиг маргааш эхэлнэ

Т2 Diamond дэлхийн лигийн гуравдахь тэмцээн энэ сарын 21-24-ны өдрүүдэд Сингапурт зохиогдоно. Ширээний теннисний эрэгтэй , эмэгтэй топ-16 тамирчид оролцдог энэхүү тэмцээний цар хүрээ, шагналын сан жилээс жилд томорч байна. Энэ жилийн дэлхийн лигийн эрэгтэйчүүдийн төрөлд дэлхийн чансааны  хоёрт бичигдэж буй Хятадын Шу Шин, өсч буй залуу од Японы Томоказу Харимото, дэлхийн чансааны зургаад жагсч буй  Бразилын Хюго Калдерано нар оролцох бол эмэгтэйчүүдийн төрөлд дэлхийн чансааны  хоёрт эрэмбэлэгдэж байгаа Дин Нин, дэлхийн ранкт долдугаарт эрэмбэтэй Японы Мима Ито, дэлхийн чансааг тэргүүлэгч Хятадын Чен Мен зэрэг томоохон тамирчид оролцоно. Харин эрэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлэгч Фан Чендуны хувьд энэ удаагийн тэмцээнийг өнжиж байна.

T2 Diamond лигийн хоёрдах тэмцээн Хятад улсын Хайку хотод есдүгээр сарын 26-29-ны хооронд зохион байгуулагдах ёстой байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшлогдсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж