Өнгөрсөн хоногт дөрвөн хүн усанд осолджээ

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн хоногт дөрвөн хүн усанд осолджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд гол усанд санамсар болгоомжгүйгээс осолдсон тохиолдол дөрвөөр нэмэгдлээ. Ингэснээр он гарсаар усанд осолдож амиа алдсан хүний тоо 68 боллоо. Дээр дурсан дөрвөн хүн нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны урд талын Туул голд 35 настай, эрэгтэй, Увс аймгийн Тариалан сумын "Бага улиас" гэдэг газрын Хархираа голд 39 настай эрэгтэй, 18 настай, эрэгтэй нар морьтой гол гаталж яваад осолджээ. Баян-Өлгий аймгаас Хөвсгөл аймаг руу хуралд оролцохоор гарсан БӨА 80-08 улсын дугаартай фургон автомашин Увс аймгийн Ховд сумын "Шиврийн гол"-д  шөнийн 00:30 цагийн үед живсэн байна. Уг машинд есөн хүн байснаас найман хүн нь амьд гарч, нэг иргэн осолдож алга болж, аймгийн Онцгой байдлын хэлтсээс эрэн хайх бүлэг гарган ажиллаж байгаа аж.

 Тиймээс өнөө маргаашдаа түр зуурын дуу цахилгаантай, усархаг аадар бороо орж, голын усны түвшин нэмэгдэн, гэнэтийн үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын газраас ард иргэдэд онцгойлон анхааруулж байна.

П.Наран

                                 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж