Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, БНХАУ-ын Шанхайн “СФЕКО” группын төлөөлөгч Б.Чинбат нар хамтран ажиллах гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Уг гэрээний хүрээнд орчин үеийн шаардлагад нийцсэн нэгдсэн эмнэлэг, оношилгооны лаборатори барих юм байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дотор оношлогооны лаборатори, хоёрдугаар эмнэлгийн корпуст төрөх эмнэлэг барих төлөвлөгөөтэй байгаа аж. Гэхдээ төрөх эмнэлэг барих газрын асуудал маргаантай байгаа юм.
Д.Долгор